A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 265

Улаанбаатар хот

"СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд хийх ажлын жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд хийх ажлын технологийн шийдэл болон гүйцэтгэлийн явц, чанар байдал, үр дүн, хөрөнгийн зарцуулалтад байнгын хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар болон холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд хийгдэх ажлын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 309 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Барилга, хот байгуулалтын сайд Д.ЦОГТБААТАР