A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛИЙН 16.1.12 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГА
Бүлэг: 1979
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛИЙН 16.1.12 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2011 оны 6 дугаар сар 14-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Зол-Ундрах, түүний өмгөөлөгч Х.Баасанжаргал, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн нар оролцов.
Хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь заалтад “хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.” гэж заасны “...банк, санхүүгийн байгууллагаас авсан...” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Зол-Ундрах 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:
“2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлаас батлагдаж, 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн албан татвараас чөлөөлөх орлогын зохицуулалт болох 16 дугаар зүйлийн 16.1.12-т: “хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.”-оос татварын чөлөөлөлт эдлүүлнэ гэж хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх тухай заасан байдаг. Гэтэл хувь хүн анх удаа зээлийн хөрөнгөөр орон сууцтай болж, татвараас чөлөөлүүлье гэхэд уг хуулийн дээр дурдсан “...банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр...” гэсэн заалт нь тухайн этгээдийн банк санхүүгийн байгууллага бус, өөр этгээдээс буюу ажил олгогч байгууллагаасаа авсан зээлийн хөрөнгөтэй тэнцэх орлогод ногдох татварын чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй байхаар хуульчилсан байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дээрх зүйл заалттай холбогдуулан хувь хүний орлого олж болох эрх зүйн үндэс боломжуудыг судлаад үзвэл Монгол Улсын Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт болох 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Мөн тус хуульд зээлдэгч, зээлдүүлэгчийг тодорхойлохдоо зээлдүүлэгч нь зөвхөн “банк санхүүгийн байгууллага” байхаар зохицуулаагүй. Ингэж зохицуулах ч боломжгүй. Харин тус хуулийн 451 дүгээр зүйлээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг. Энэ зохицуулалтыг ойлгож хэрэглэхдээ зээлийг зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллага олгоно гэж байгаа мэтээр Татварын алба үзэж хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. Татварыг зөвхөн хуулиар ногдуулах, чөлөөлөх татварын эрх зүйн үндсэн зарчмаар татварын албаны албан хаагчид хандаж, татварын хуулиудыг хэрэглэж байгаа гэж ойлгогдох учраас тэдний үйл ажиллагааг шууд буруутган үгүйсгэх аргагүй болж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь заалтаар “... банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр...” гэж онцгойлон заасан байгаа нь татварын хуулийн уг заалтын дагуу хувь хүн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас л зээл аваагүй бол хууль ёсоор, гэрээний үндсэн дээр өөр бусад этгээдээс зээлээр олж авсан өөрийн хөрөнгөд ногдох орлогоосоо татварын чөлөөлөлт эдлэх эрхгүй харагдаж байна. Энэ нь татварын хуулиар зээлийн хөрөнгийн эх үүсвэрт ялгавартай хандсанаас Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хувь хүний эдлэх ёстой үндсэн эрх зөрчигдөж байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д заасан “...хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр...” гэсэн хэсгийн “банк, санхүүгийн байгууллагаас” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тухайн хувь хүний хөрөнгө, орлогын хууль ёсны эх үүсвэрт үндэслэлгүй ялгаварлал тогтоосноороо банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан хүмүүст татварын чөлөөлөлт эдлэх боломж олгоод харин эдгээрээс бусад этгээдээс зээл авч хөрөнгөтэй болсон хувь хүнд үйлчлэхгүй байхаар зохицуулсан байна. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчим, заалт ноцтой зөрчигдсөнийг нэн даруй засч залруулахад анхаарах нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хайрлан хамгаалах учиртай хүн бүрийн эрхэм үүрэг мөн билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж заасан байдаг. Аливаа хувь хүн ажилладаг байгууллагаасаа орон сууцны зээл аваад, тэр зээлийнхээ хөрөнгөд ногдох орлогоосоо татварын чөлөөлөлт эдлэх нь хувь хүний өөрийн өмчлөлийн зүйлээ шударгаар эзэмших, өмчлөх эдийн засгийн эрхэд хамаарна. Гэтэл татварын хуулиар хүн бүрт адил тэгш боломж олгохгүй зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөд ногдох орлогыг татвараас чөлөөлж байгаа нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан байдаг. Хувь хүнд татвар ногдуулах, татвараас чөлөөлөх, хөнгөлөх эрх зүйн харилцаанд Үндсэн хуулийн дээрхи зүйл, заалтад байгаа “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...” гэсэн хэсгийг Татварын хуулиар зөрчиж, хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлж чадахгүй байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна.” гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“...Улсын Их Хурлаас Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2006 онд шинэчлэн батлахдаа хувь хүнийг орлогын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх зарим нөхцлийг тогтоож өгсөн. Үүний дотор хувьдаа анх удаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан өөрийн орлого болон банк, санхүүгийн байгуулагаас авсан зээлийн хөрөнгийн 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орлогыг албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
Хуулийн дээрх заалтад “банк, санхүүгийн байгууллагаас” гэсэн тодотгол хийсэн нь хувь хүний хөрөнгө, орлогын эх үүсвэрт үндэслэлгүй ялгавар тогтоосон, хүн бүхэнд адил тэгш боломж олгоогүй, хувь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг хангаж чадаагүй тухай мэдээлэгч тал мэдээлэлдээ дурдаад энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзжээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-ын “хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого” гэсэн заалтад “банк, санхүүгийн байгууллага” гэж зааснаараа үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, захиран зарцуулах, төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн үзэл санааг зөрчөөгүй гэж үзэж дараахь үндэслэлийг гаргаж байна.
Нэг. Татварын бодлого, түүний хөнгөлөлт, чөлөөлөлт нь эдийн засаг, нийгмийн хөгжилд зохицуулалт, дэмжлэг, урамшуулал, хязгаарлалтын үүргийг гүйцэтгэдэг төрийн зохицуулалтын онцгой арга хэрэгсэл юм. Зохицуулалтын энэ арга хэрэгсэл нь иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг хангах, бүрдүүлэх, хууль зүйн баталгааг бий болгох, тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэхэд шууд чиглэгддэг.
Хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах, иргэдээ орон сууцтай болгох нь төрийн бодлогын нэг чухал хэсэг бөгөөд энэ бодлогыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлэхдээ ил тод, иргэдэд илүү ойлгомжтой, эрсдэл багатай, найдвартай, баталгаатайгаар хэрэгжүүлэх арга замыг сонгох нь төрийн өөрийнх нь үндсэн үүрэг.
Өнөөдрийн түвшинд иргэд орон сууцны төлбөрийг бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн чадвар муу, нэн ялангуяа хадгаламжийн эх үүсвэргүй нэг талаас, нөгөө талаас санхүүгийн зах зээлд мөнгөн хөрөнгө босгоход гэрээний оролцогч талуудын хариуцлага, сахилга сул, түүнээс хүлээх эрсдэл өндөр хэвээр байгаа бодит байдалд үндэслэн санхүүгийн зах зээлд байр сууриа олсон найдвартай санхүүгийн зуучлагч байгуулагаар дамжуулан иргэд орлогын нэг эх үүсвэрээ бүрдүүлэх, түүнд татварын чөлөөлөлт үзүүлэн дэмжих нь иргэдэд найдвартай төдийгүй хүн амаа орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой үр дүнтэй арга зам гэж үзсэнд оршиж байгаа юм. Ингэхдээ ч “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэсэн Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон.
Татвар төлөгчдөөс цуглуулсан төрийн сан хөмрөгийг татварын хөнгөлөлт чөлөөлөлт хэлбэрээр иргэддээ буцааж хөрөнгө оруулалт хийх бодлого нь иргэний өмчлөх эрхийг шударгаар олж авах эрхийг хязгаарласан бус харин өмчлөх эрхийг олж авахад төрөөс дэмжлэг үзүүлж байгаа хэлбэр мөн бөгөөд энэ утгаараа Үндсэн хуулийн Арван зургадугаар дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах” боломжийг бүрдүүлж, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц, эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм.
Иргэн хүн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу иргэд хоорондоо зээлийн гэрээ байгуулан мөнгөн хөрөнгө зээлэх замаар орон сууцтай болохыг хуулийн энэ заалтаар хориглож, хязгаарласан зүйлгүй бөгөөд харин энэ заалтаар орон сууцтай болох иргэдийн хөдөлгөөнийг өнөөдрийн санхүүгийн зах зээлийн бодит байдлын үнэлгээнд тулгуурлан урамшуулж байгаа урамшуулал, дэмжлэгийн хэлбэр юм.
Нөгөөтэйгүүр энэхүү дэмжлэгийг эрх тэгш бус байдлыг бий болгосон, шударгаар өмчтэй болох эрхийг зөрчсөн хэмээн сөргүүлэн тавих нь тухайн асуудалд илт өнгөц хандсан гэж үзэхээр байна.
Харин ч өнөөгийн түвшинд санхүүгийн зах зээлд гарч болзошгүй эрсдлийг харгалзан үзэж, хуулийн өмнө эрх тэгш байх, шударгаар өмч хөрөнгө олж авах, түүний хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд уг заалтын агуулга, мөн чанар чиглэгдэж байгаа болно.
Хоёр. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-ын “... банк, санхүүгийн байгууллагаас авсан...” гэж тусгайлан заасан нь Монгол Улсад орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээд нь хэн нэгэн этгээдэд зээл олгосон тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд уг олгосон зээлээ албан татвар ногдох орлогоос хасуулах эрхтэй байдагтай ч бас холбогдолтой гэж үзэж болно. Учир нь зээл олгох байгууллагыг тогтоож өгснөөрөө Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12-т зааснаас бусад зээл олгогч татвар төлөгчийг Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлтэй холбогдолтой эрсдэлд орохоос сэргийлж байдаг юм. Энэ утгаараа “...банк, санхүүгийн байгууллагаас авсан...” гэдэг нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-ын “...зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний...” гэж заасан хязгаарлалттай нэг санаа агуулсан, нийгэмд тэгш, шударга байдлыг хангах зорилготой урьдчилан сэргийлсэн заалт юм.
Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-ын “хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууц барилга барих, эсхүл худалдан аваад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого” гэсэн заалтад “банк, санхүүгийн байгууллага” гэж зааснаараа Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэсэн байна.
ҮНДЭСЛЭЛ:
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т орлогын зохих хэсгийг татвараас чөлөөлөх, хөнгөлөлт эдлүүлэхээр заахдаа тодорхой хязгаарлалт тогтоосноороо тэгш эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн хүрээнд байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т “...банк, санхүүгийн байгууллагаас авсан...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь заалтад “хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.” гэж заасны “...банк, санхүүгийн байгууллагаас авсан...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг
зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР
Ж.АМАРСАНАА
Д.НАРАНЧИМЭГ
Д.МӨНХГЭРЭЛ