A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 18 ДУГААР ЗҮЙЛИЙН 18.1 ДЭХ ХЭСГИЙН 18.1.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ТАВИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 3, 4 ДЭХ ХЭСГИ
Бүлэг: 1979
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 18 ДУГААР ЗҮЙЛИЙН 18.1 ДЭХ ХЭСГИЙН 18.1.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ТАВИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 3, 4 ДЭХ ХЭСГИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2011 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 12.50 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүн П.Очирбат, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Улсын дээд шүүхийн төлөөлөгч Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэв.
Нэг. Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар захирамжаар томилогдсон Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгчдийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/3230 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтэд:
“...Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль анх 2003 оны 5 дугаар сарын 22-нд батлагдснаар Монгол Улсад шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчаар ажиллах эрх зүйчид дэлхий нийтийн жишгийн дагуу хуульчийн сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн байх шаардлагатай болсон. Эрх зүйн аль ч тогтолцоотой улс хуульчдаа сонгон шалгаруулах өөрийн журамтай байдаг боловч зөвхөн сонгон шалгаруулалтад тэнцсэн, улмаар хуульч цолтой болсон этгээд л цаашид шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллах эрхтэй байдаг нь энэхүү шалгалтын гол агуулга болдог.
Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Хуульч нь хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, 3 жил тутам сургалтын тодорхой багц цаг хангаж байх үүрэг хүлээнэ.”, 18 дугаар зүйлийн 18.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;” бол хуульчийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.1., 16 дугаар зүйлийн 16.3., Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3., 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай зөрчилдөж байгаагаас гадна Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан зарчмуудтай нийцэхгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заажээ. Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар шүүгчид нэр дэвшихэд Үндсэн хуулийн дээрх болзлыг хангасан байхаас гадна ял шийтгүүлж байгаагүй, хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан байх шаардлагыг тавьжээ. Хуульч сонгон шалгаруулах тухай хууль батлагдснаар Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ороогүй бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан тодорхойлолттой нийцэхгүй хэдий ч Үндсэн хуульд заасан “хууль зүйн дээд боловсролтой” гэдэгт эрх зүйч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэх хоёр болзлыг нэгтгэн ойлгож, Шүүхийн тухай хуулиар тогтоосон шаардлагыг Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэж хүлээн зөвшөөрдөг юм гэхэд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тухайн гэрчилгээ хүчинтэй болохыг 3 жил тутам, шүүгчээр ажиллах дээд талын 35 жилд 15 удаа баталсан байх шаардлагыг Үндсэн хуульд нийцсэн гэж үзэх нь учир дутагдалтай юм.
Нөгөө талаар, шүүгчээр ажиллах хүнд Үндсэн хуулиар тавигддаг шаардлагыг агуулгынх нь хэмжээнд өргөжүүлж, нэмэлт болзол тавьсан нь хуулиар тогтоосон журам ба түүнийг даган мөрдөх нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчимд харшлаагүй гэж үзэж болно. Гэтэл Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд заагдаагүй нэмэлт болзол буюу хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэрчилгээг Хуульч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөл 3 жил тутам баталгаажуулсан байх бодит нөхцлийг бүрдүүлж буй Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн дээрх хоёр заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна.
Шүүгчид нэр дэвшигчид тавигддаг шаардлага шүүгчээр ажиллаж буй этгээдэд хамааралтай гэдэг нь ойлгомжтой ба шүүгчид нэр дэвшиж, томилогдох үед ял шийтгэлгүй байсан, эсхүл дээд боловсрол эзэмшсэн диплом хуурамч нь илэрвэл шүүгчийн ажлаас огцруулах нь тодорхой билээ. Тэгвэл хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд тухайн шүүгч нь шүүгчид нэр дэвшигчийн байр сууринд ч хүрэхээргүй болох тул мөн л шүүгчийн албан тушаалд үлдэх боломжгүй болно. Гэтэл шүүгчийг чөлөөлөх, огцруулах үндэслэлийг тодорхойлсон Шүүхийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд уг үндэслэл тусгагдаагүй учир Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасан зохицуулалт агуулгын хувьд Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Үндсэн хуулийн уг заалтыг зөрчихгүйгээр шүүгчийг албан тушаалд хэвээр үлдээвэл Шүүхийн тухай хууль болон Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн шаардлагыг зөрчиж, хуульч биш этгээдээр шүүн таслах ажиллагааг эрхлүүлэх үндэслэл бүрдэж, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчихөд хүргэнэ. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх шаардлага ч зөрчигдөх болно.
Эцэст нь шүүгчийн хараат бус байдлын үндсэн баталгааны нэгд түүний халдашгүй, хугацаагүй томилгоо ордог ба шүүгчээр томилогдоход тавигддаг болзол, шүүгчээс чөлөөлөх, огцруулах үндэслэлүүд зөвхөн хуульд заасан, туйлын тодорхой байх шаардлагатайг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдийн 40/32, 40/146 тоот тогтоолоор зөвшөөрөгдсөн “Шүүхийн байгууллагын хараат бус байдлын талаарх үндсэн зарчим”-уудад онцгойлон тусгасан байдаг. Тийм учраас эдгээр асуудлаар тодорхой бус байдал үүсэх үндэслэлийг бүрдүүлсэн хуулийн дээрх заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчснөөр Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тунхагласан шүүгчийн хараат бус байдлын баталгааг хөндөнө гэж үзэж байна.
Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 158 дугаар захирамжаар томилогдож Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“1. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэж заасан нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, хэний ч нөлөөнд автахгүй байх чухал ач холбогдлыг нь харгалзан Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн байна. Мөн Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг хуульчдаас сонгох, нэр дэвшүүлэх, бүртгэх, шалгалт авах, хэлэлцэх, томилох асуудлыг зохион байгуулах талаар тодорхой заасан ба Шүүхийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд шүүгчийг огцруулах үндэслэлийг заасан байна.
Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, 3 жил тутам сургалтын тодорхой багц цаг хангаагүй бол гэрчилгээ хүчингүй болохоор заасан нь шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчийн эрх олгох шалгалтад орох, шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бүх хуульчдын мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд тавигдаж байгаа шаардлага болохоос бус тэр хүнийг тухайн ажил мэргэжлээс нь огцруулах үндэслэл болно гэсэн агуулгаар оруулаагүй болно. Тухайлбал: Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д шүүгчид нэр дэвшүүлэхэд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан байхыг шаардсан болохоос бус Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй тохиолдолд гэрчилгээ нь хүчингүй болж байгаа нь шүүгчийг огцруулах үндэслэл болно гэж заагаагүй болохыг анхаарна уу.
2. Улсын дээд шүүхийн хүсэлтэд: “Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.1., 16 дугаар зүйлийн 16.3., Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3., 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан заалтуудтай зөрчилдөж байна” гэжээ.
Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь үргэлжлэн явагддаг байнгын ажиллагаатай болно. Цаашид хуулийг боловсронгуй болгох зорилгоор хууль санаачлагчаас Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, түүнд холбогдох хуулиудын төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан тохиолдолд хуулийг боловсронгуй болгох ажил хийгдэх бүрэн боломжтой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байна...
4. Улсын дээд шүүхийн хүсэлтэд: “Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна” гэжээ.
Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн агуулга нь хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн /шүүгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтад орох, нотариатын болон өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах мэргэшлийн шалгалтад оролцох, прокуророор ажиллах эрх авах шалгалтад орох, мөн дээрх мэргэжлүүдээр ажиллаж байгаа бүх хүн хамаарна/-ний мэргэжил, мэдлэгийг тасралтгүй сургалтаар дээшлүүлэх, цаашлаад хууль хэрэглэх төвшинд ажиллах боломжтой боловсон хүчин бэлтгэх үндсэн зорилгыг агуулсан ба хуульчийн сургалтад хамрагдах журмыг Хуульч сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл тогтоож байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудтай зөрчилдсөн гэх үндэслэлгүй байна. Энэ нь шүүгчээр ажиллах хүнд Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар тавигддаг шаардлагыг агуулгынх нь хэмжээнд өргөжүүлж байгаа ач холбогдол бүхий заалт юм.” гэсэн байна.
Гурав. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 08 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:
“1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар шүүгчид хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхдээ зохих багц цагийг хангаагүйн төлөө орон тооны бус зөвлөлөөс хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор зохицуулсан нь шүүгчид тавих Үндсэн хуулийн шаардлагыг хэт явцууруулж, Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна. Хуульч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөл гэрчилгээг хүчингүй болгосноор шүүгч ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болохоор байгаа нь шүүгчийг огцруулах, чөлөөлөх талаарх Үндсэн хуулийн заалтад нийцээгүй байна.
Үргэлжилсэн сургалтын багц цагийг хангах үүргээ биелүүлээгүй нь хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш боловч шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч энэ үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд энэ нь мэргэжлийн ёс зүйг баримтлах, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингээ байнга дээшлүүлэх хуулийн шаардлагад нийцэж байна.
Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж байгаа хуульч үүргээ биелүүлэх хууль зүйн хариуцлагыг Улсын Их Хурлаас оновчтой тогтоох шаардлагатай байна...
3. Төрөөс хуульч, түүний дотор шүүгчийн мэдлэг, мэргэшлийг байнга дээшлүүлэх, хууль хэрэглэх ур чадварыг нь дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар зохицуулсныг, мөн сургалтад хамрагдах журмыг тогтоох субъект нь хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөл байхаар хуульчилсныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх боломжгүй байна.” гэжээ.
Тогтоох хэсэгт:
“...5. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэснийг зөрчсөн байна.
6. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй...” гэжээ.
Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 71 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:
“Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэснийг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ.
Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 186 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“...Цэцийн дээрх шийдвэр нь Үндсэн хуулийн цэцээр эцэслэн батлагдвал хуульчдын дунд болоод нийгэмд олон сөрөг үр дагаврыг авчрах тул уг байдлаас сэргийлэх зорилгоор Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Нотариатын тухай, Өмгөөллийн тухай хуулиудад нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн барьж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүдээс гаргаж байсан болно.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар маргааныг хянан хэлэлцэх явцад Улсын дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцэж гэрчилгээ авсан хуульч нь хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж 3 жил тутам сургалтын тодорхой багц цагаа хангаагүйгээс хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор заасан зохицуулалтыг Шүүхийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд тусгаж өгөөгүйгээс тухайлбал, шүүгч болохоор зорьж байгаа хүн шүүгчид нэр дэвших боломжоо алдах, шүүгчээр ажиллаж байгаа шүүгч тухайн ажилдаа үлдэх боломжгүй болно” гэсэн тайлбар, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн дээрх зохицуулалт нь Үндсэн хуулийн зөрчил гэхээсээ илүү хууль хоорондын уялдаа холбоо, хуулийг боловсронгуй болгох асуудал байгаа тул Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд нэн яаралтай Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Нотариатын тухай, Өмгөөллийн тухай хуулиудын хариуцлагын тогтолцоонд дээрх хуулийн зохицуулалт хийх нь зүйтэй юм гэсэн хариу тайлбаруудыг хийж байсныг анхаарвал зохино.
Улсын дээд шүүх 2007 онд батлагдсан Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар нийт хуульчид 3 жил тутмын хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдсан эсэх, багц цагаа хангасан эсэхийг дүгнэн үзээд хууль хоорондын зөрчлийг арилгуулахаар Улсын Их Хуралд хандах байтал өөрсдийн эрх ашгийн үүднээс энэ цаг үеэс өрсөж мэргэшил, ур чадвар, мэдлэгээрээ дулимаг, мэргэшлийн сургалтад хамрагдаагүй шүүгчдийг тухайн эрхэлж байгаа ажилд нь авч үлдэх, хуульчдын дунд явуулж байгаа сургалтыг үл ойшоосон байдал гаргаж шууд Үндсэн хуулийн цэцэд хандаж Үндсэн хуулийн зөрчил байна гэсэн дүгнэлт гаргуулан хүчингүй болгох гэж байгаа нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг зөрчихөд хүргэж байна.
Ийм учраас Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 08 дугаар дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2; 32 дугаар зүйлийн 2; 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ НЬ:
1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.
2. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” 71 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Ж.АМАРСАНАА
Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ
Б.ПҮРЭВНЯМ