A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛИЙН 13 ДАХЬ Х
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛИЙН 13 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / дүгнэлт/

2002.04.10 Улаанбаатар хот

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Д.Чилхаажав, Н.Чинбат, Ч.Дашням, Ц.Сарантуяа /илтгэгч/ хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, өргөдөл гаргагч иргэн П.Баттогтох, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Мөрөн нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв.

1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн оршин суугч, Монгол Улсын иргэн П.Баттогтох Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хандаж гаргасан өргөдөлдөө:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт: “...Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт бий. Гэтэл 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Олон нийтийн газар согтуугаар хэвийн бус яваа хүнийг тусгай байранд эрүүлжүүлэх, эсхүл хамгаалах хүнд хүлээлгэн өгнө”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүлжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж тус тус заасныг дурджээ.

Эрүүлжүүлнэ гэдэг бол тухайн этгээдийн эрх, эрх чөлөөг тодорхой хэмжээгээр хязгаарлаж буй үйл ажиллагаа билээ. Тодруулбал эрүүлжүүлэх ажиллагаа нь процессийн эрх зүйн ажиллагаануудын 2 хэсгээс бүрддэг бөгөөд үүнд:

1.Тухайн согтуу этгээдийг баривчлах буюу цагдаагийн албан хаагч хяналтандаа оруулж, барьж авч эрүүлжүүлэх байранд хүргэх үйл ажиллагаа.

2.Тухайн согтуу этгээдийг албадан саатуулах буюу эрүүлжүүлэх байранд тодорхой хугацаагаар хорих үйл ажиллагаануудаас бүрддэг онцлогтой гэжээ.

Ийнхүү согтуу этгээдийг эрүүлжүүлэх буюу баривчлах, эрх чөлөөг нь хязгаарлах үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмаар хийгдэх ёстой билээ. Эрүүлжүүлэх үндэслэлийг Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Олон нийтийн газар согтуугаар хэвийн бус яваа ...хэмээн заасан байна.

Харин эрүүлжүүлэх журмыг тус хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж заажээ.

Энэ нь, хүний эрх чөлөөг хязгаарлах ажиллагаа буюу эрүүлжүүлэх ажиллагаа явуулах үндэслэлийг хуулиар тогтоож, тодорхойлсон боловч эрүүлжүүлэх журмыг тодорхой нэг албан тушаалтны эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулж байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчиж байна, гэсэн байна.

Үндсэн хуулийн тус заалт нь хүний эрх чөлөөг хязгаарлах аливаа үйл ажиллагаа, журмыг гагцхүү хуулиар тогтоож хэлбэршүүлэх гэсэн агуулгыг илэрхийлж байгаа явдал хэмээн өргөдөл гаргагч үзсэн байна.

Дээрх заалтыг үндэслэн хүний эрх чөлөөг хязгаарлах журмыг хуульчилж хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Согтуурах, мансууран донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль, Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль зэргийг нэрлэж болно, хэмээжээ.

Иргэн П.Баттогтох өргөдлийнхөө шаардлагад Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчиж буй Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон уг заалт дээр үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 1994 онд батлагдсан нийтээр дагаж мөрдөгдөж байгаа Эрүүлжүүлэх журмыг хүчингүй болгож, эрүүлжүүлэх журмыг хуульчлан хэлбэршүүлэхийг УИХ-д үүрэг болгосон шийдвэр гаргаж өгнө үү хэмээн хүсчээ.

Өргөдлийн шаардлага Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Цэцийн харъяалан шийдвэрлэх асуудалд хамаарах учир Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2002 оны 3 дугаар сарын 20-ний өдөр маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэх тухай 06 тоот тогтоол гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 34 тоот албан бичгээр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж маргаантай холбогдсон тайлбар ирүүлэхийг Улсын Их Хурлаас хүссэн юм.

2.Монгол Улсын Их Хурлын даргын 2002 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот захирамжаар Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Мөрөн Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан тайлбартаа:

а/ Эрүүлжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т заасан “...баривчлах, хорих, ...эрх чөлөөг нь хязгаарлах” албадлагын арга хэмжээнээс агуулгын хувьд өөр юм.

б/ ”Эрүүлжүүлэх” үндэслэлийг Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар согтуугаар хэвийн бус явбал...” гэж заасан гэсэн иргэн П.Баттогтохын тайлбартай санал нэг байна. Харин мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүлжүүлэх журмыг Цагдаагийн төв байгууллагын дарга Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батлах”-аар заасныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

в/ “Эрүүлжүүлэх” гэдэг нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хэвийн бус яваа этгээдийн амь насыг хамгаалах, түүнийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил үйлдэхээс, өөрөөр хэлбэл, согтуурлын улмаас өөрийгөө жолоодох чадвараа ямар нэг хэмжээгээр алдсан этгээд гэмтэж бэртэх, осолдох, хүйтний улиралд осгох, бусдын хууль бус үйлдэлд өртөж хохирох, бусдад гэмтэл учруулах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрахаас сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллага, албан тушаалтны зүгээс авч байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, эрүүлжүүлэх ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбогдсон үйл ажиллагаа биш, харин ч хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажиллагаа юм.

г/ Эрүүлжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний амьд явах эрхийг баталгаажуулж байгаагийн зэрэгцээ нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ардчилсан нийгмийн зарчимд бүрнээ нийцэж байгаа гэж үзэж байна.

д/ Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тушаалаар “Эрүүлжүүлэх журам”-ыг баталсан ба уг журмаар эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах шаардлага, эрүүлжүүлэх байранд хүлээн авах, түүнээс гаргах, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт зэрэг зөвхөн процедурыг зааж өгсөн байна. Иймд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, түүнийг үндэслэн гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүлжүүлэх журам” нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэж байна, гэжээ.

3.Иргэн П.Баттогтох Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

а/ Үндэслэл гэдэг бол тухайн үйл ажиллагааг явуулах шалтгаан, нөхцөл байдал,

б/ Журам гэдэг бол тухайн үйл ажиллагаа болон түүнд оролцогчдын баримтлах дэг горимыг тогтоож, уг ажиллагааны дэс дарааллыг зохицуулж буй процессийн шинжтэй үйл ажиллагаа байдаг.

Журам нь эрх зүйн онолын үүднээс аваад үзвэл үйлчлэх хүчин чадлынхаа хувьд:

А.Хууль;

Б.Хуульчилсан актын хэлбэрээр илэрч хэлбэрждэг.

Хүний эрх чөлөөг хязгаарлах ажиллагаа буюу үндэслэл, журам нь гагцхүү хуулиар илэрч хэлбэржсэн байх ёстой гэсэн агуулга, утга санааг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан: “...Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт нь өөртөө агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний эрх чөлөөг хязгаарлах ажиллагаа явуулах үндэслэл, журмыг хуульчилсан актаар биш, гагцхүү хуулиар хэлбэршүүлэхийн зорилго нь хүний эрх чөлөөг хязгаарлах ажиллагаа нь их нарийн бөгөөд төвөгтэй үйл ажиллагаа учир үүнийг дан ганц албан тушаалтан болон түүнийг тойрсон хэсэг зөвлөхүүдийн хүрээнд баталж шийдвэрлэх биш, харин Улсын Их Хурлын 76 гишүүн хамтаар хянан хэлэлцэж баталж буй нь хүний эрх, эрх чөлөөг төрөөс хэтрүүлэн зөрчихөөс хамгаалж, сэргийлэх ач холбогдолтой. Үүнийг ч Үндсэн хуулийн өмнө нь дурдсан заалт хангаж, үйлчилж байгаа юм.

Тийнхүү хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үйл ажиллагаа болох “Эрүүлжүүлэх журам”-ыг УИХ-аас биш, харин Цагдаагийн ерөнхий газрын дарга баталж, мөрдүүлж буй нь Үндсэн хууль зөрчиж буй хэрэг мөн. Тодруулбал, Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн ерөнхий газрын даргын гаргасан тушаалыг үндэслэн 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийтээр дагаж мөрдөж буй “Эрүүлжүүлэх журам” нэртэй хуульчилсан актын агуулга нь Үндсэн хууль зөрчиж байгаагаас үл хамааран, харин түүний хэлбэржсэн байдал болон батлах субъектэд тавигдах шаардлагыг хангаагүй байдал нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа болно.

Энэхүү зөрчлийг арилгахын тулд эрүүлжүүлэх ажиллагаа явуулах журмыг хуулийн хэлбэрт оруулах ёстой бөгөөд, жишээ нь: эрүүлжүүлэх ажиллагаа явуулах журмыг Цагдаагийн байгууллагын тухай хууль, эсхүл Захиргааны хариуцлагын тухай хуульд тусгай нэг бүлэг болгон хуульчлах, эсхүл тусдаа бие даасан нэг хууль болгон хэлбэршүүлж болох юм.

Тиймээс Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчиж буй Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг болон уг заалтанд үндэслэн батлагдсан 1994 оны “Эрүүлжүүлэх журам”, уг журмыг баталсан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалыг тус тус хүчингүй болгож эрүүлжүүлэх ажиллагаа явуулах журмыг хуульчлахыг Улсын Их Хуралд тодорхой хугацаа зааж, үүрэг болгосон шийдвэр гаргаж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэжээ.

4.Өдрийн сонины 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаараас иргэн П.Баттогтохын өргөдлөөр цэцэд маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэсэн тухай мэдээг хүлээн аваад Монголын Эмэгтэйчүүдийн холбоо Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мөн өдрийн ¹ 1/30 албан тоотдоо: Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ олон нийтийн газар согтуугаар хэвийн бус яваа хүнийг тусгай байранд эрүүлжүүлэх” гэсэн заалт нь манай улсын эгэл жирийн олон иргэдийн эрхэнд халдах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь үнэн юм. Тухайлбал, цагдаа нар олгогдсон эрхээ давруулан, ямар ч хэв журам зөрчилгүйгээр бага зэрэг халамцуу яваа иргэдийг албаар баривчилж сүрдүүлэн хэдэн төгрөг салгах, нэгжлэг хийж юутай явааг нь мэдсэний дараа нөгөө хүнийг гудамжны буланд үл таних хүмүүс зодож мөнгө, эд зүйлсийг нь булаасан бодит тохиолдол олон байдаг бөгөөд эгэл жирийн иргэд цагдаагийн байгууллага, цагдаа нарт үл итгэж дургүй байдгийн гол шалтгаан болдог юм. Мөн түүнчлэн бага зэрэг согтуу явсан настайвтар хүнийг өөр буудалд андуурч автобуснаас буусан байхад нь залуухан цагдаа сүрдүүлж, түүнд байсан 2000 төгрөгийг нь авсан байсантай миний бие таарч байв. Зарим цагдаа нар баар-уушийн газарт хүмүүсийг ажиглаж, гарахыг нь отож байгаад албаар баривчилж мөнгө олдог нь нууц биш. Архаг архичин, жинхэнэ танхайрагчидтай ажиллахгүй хэрнээ жирийн иргэдийн архи уусан байдлыг далимдуулан хүч хэрэглэж сүрдүүлдэг, албаар сөргөлдөх уур амьсгал үүсгэж зодож нүддэг, тэгээд өршөөсөн дүр үзүүлж суллаад өөрсдөө мөнгө авдаг, цаагуураа хулгайчид, гар утасны наймаачидтай сүлбээтэй байдаг зэрэг нь манай доод тушаалын цагдаа нарын хийдэг бизнес болсоныг анхаарах цаг болсон. Өөрөөр хэлбэл, дээрх заалт нь манай цагдаагийн байгууллага цагдаа нарын ёс зүй төлөвшөөгүй байгаа өнөө үед иргэний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдах бодит боломж олгож байгаа заалт мөн. Иймд хэрэв иймэрхүү заалт байх шаардлага байдаг бол “ хэвийн бус” гэдгийг тодруулах, согтуугаар танхайрсан ямар үйлдлийн үед баривчилж эрүүлжүүлэх ёстойг нарийвчлан зааж өгөх нь зүйтэй болов уу гэжээ.

5.Иргэн П.Баттогтох Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа:

“Эрүүлжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга баталж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчихөөс гадна мөн зүйлд заасан чөлөөтэй зорчих үндсэн эрхийг нэгэн адил зөрчиж байна. Дээр дурдсан эрхүүд нь Үндсэн хуулинд заасан үндсэн эрхүүд учраас эдгээрийг гагцхүү хуулиар хязгаарлах боломжтой юм. Эрүүлжүүлэх журам, түүний агуулга өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн эсэхээс үл хамааран үндсэн эрхийг хязгаарлах асуудал хуульчилсан актаар бус, харин Улсын Их Хурлаас баталсан хуулиар хэлбэржсэн байх ёстой юм” гэжээ.

6.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөрөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа:

“а/ иргэн П.Баттогтох өргөдөлдөө эрүүлжүүлэх үйл ажиллагааг тайлбарлахдаа албадан саатуулах болон хорих гэсэн хоёр үе шатаас бүрддэг хэмээн ойлгосон нь эрүүгийн процессийн үйл ажиллагаатай хольж, ялгаа заагийг анзаараагүй хэрэг болсон байна гэжээ. Албадан саатуулах болон хорих үйл ажиллагааны аль аль нь эрх бүхий байгууллагын тогтоолоор, гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүний хувьд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах журмаар хэрэгждэг үйл ажиллагаанууд юм.

б/ Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүлжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн нь өөрөө хуулинд заасан журам болж байна.

в/ Дэлхийн улс орнуудын жишгийг ажиглахад эрүүлжүүлэх үйл ажиллагааг хүчний байгууллага гүйцэтгэдэг бус, харин Эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэдэг болсон нь хүний эрхийг хамгаалах талаасаа илүү зөв зүйтэй хэмээн үздэг. Энэ саналыг би өөрөө бас дэмждэг юм. Энэ ажлыг гүйцэтгэхэд Эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага хамтарч ажиллаж, үүнд цагдаагийн байгууллага хэв журам хамгаалах талаас нь оролцвол илүү зүйтэй юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Эрүүлжүүлэх нь согтуугийн улмаас өөрийгөө жолоодох чадвараа ямар нэг хэмжээгээр алдсан хүнийг юуны өмнө өөрийг нь хамгаалахад чиглэсэн арга хэмжээ. Нөгөөтэйгүүр хамгаалах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж буй хуулиар зөвшөөрсөн захиргааны албадлагын арга хэмжээний нэгэн төрөл учир хүний эрхийг тодорхой хэмжээнд зайлшгүй хөнддөг шинж чанартай байна.

2.Эрүүлжүүлэх нь согтуугаар яваа хүнийг цагдаагийн албан хаагчийн хяналтанд албадан авах, зориулалтын байранд хүлээн авах арга хэмжээ бөгөөд хэдийгээр хүнийг өөрийг нь элдэв ослоос хамгаалах зорилготой боловч хүний халдашгүй, чөлөөтэй байх тухай Үндсэн хуулинд заасан үндсэн эрхийн хүрээг хөндөж, хязгаарлаж байдаг. Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр “Эрүүлжүүлэх журам”-ыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батлахаар тогтоож эрхийг шилжүүлсэн явдал Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх үндэслэл тогтоогдож байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэг мөн зүйлийн бусад хэсэгтэй харьцуулахад “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн давхар хамгаалалттай байгаа учир Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дээрх заалт Үндсэн хуулийг зөрчиж байна гэх үндэслэл тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүлжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн ... “...хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.Энэхүү дүгнэлтийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу мэдэгдэхийг Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон Улсын Их Хуралд уламжилъя.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Д.ЧИЛХААЖАВ

Н.ЧИНБАТ

Ч.ДАШНЯМ

Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛИЙН 13 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / дүгнэлт/