A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол /

2002.06.06 Улаанбаатар хот

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн бүрэн бүрэлдэхүүнтэй /их суудлын/ хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Болдбаатар, Д.Чилхаажав /илтгэгч/, Ж.Амарсанаа, В.Удвал, Н.Чинбат, Ч.Дашням, Ц.Сарантуяа, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан хийв.

Хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Баттогтохын гомдлоор үүссэн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.

1.Иргэн П.Баттогтох Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“...Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж буй Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүлжүүлэх журмыг улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн заалт болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 1994 онд батлагдсан “Эрүүлжүүлэх журам”-ыг тус тус хүчингүй болгож эрүүлжүүлэх журмыг хуульчлан хэлбэршүүлэхийг Улсын Их Хуралд үүрэг болгосон шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

2.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөрөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд /дунд суудлын/ оролцож тайлбарлахдаа:

“Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тушаалаар “Эрүүлжүүлэх журам”-ыг баталсан ба уг журмаар эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах шаардлага, эрүүлжүүлэх байранд хүлээн авах, түүнээс гаргах, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт зэрэг зөвхөн процедурыг зааж өгсөн байна. Иймд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, түүнийг үндэслэн гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүлжүүлэх журам” нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэж байна” гэжээ.

3.Иргэн П.Баттогтохын өргөдлийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, хянан хэлэлцээд “Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүлжүүлэх журам”-ыг Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд уламжилжээ.

Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд Улсын Их Хурлаас 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 10 дугаар тогтоолд “Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүлжүүлэх журам”-ыг улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй гэжээ.

4.Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан дээр нэхэмжлэгч П.Баттогтох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгор нар дараах тайлбарыг гаргав.

П.Баттогтох-Улсын Их Хурлын зарим гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчих юм бол эрүүлжүүлэх үйл ажиллагаа зогсчихно гэсэн ойлголттой байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Журмыг хууль болготол хуучин жишгээрээ байж болно. Энэ журам бол хуульд заасан журам биш. Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүйд гайхаж байна.

Б.Долгор-Дунд суудлын хуралдаанд Д.Мөрөн гишүүний гаргасан тайлбартай санал нэг байна. Одоогийн мөрдөгдөж буй эрүүлжүүлэх журам бол хуулиар тогтоосон журам юм гэж Улсын Их Хурал үзсэн.

-Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь заалт хуульд заасан журам мөн. Харин энэ журмыг л зөрчихгүй байх ёстой. Цагдаагийн хуулийн төсөлд эрүүлжүүлэх журмыг Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурор зөвшилцөн гаргана гэж томъёологдон батлагдсан. Эрүүлжүүлэх журам боловсрогдож байгаа.

ҮНДЭСЛЭЛ:

“Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүлжүүлэх журам”-ыг улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэсэн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

1.Эрүүлжүүлэх гэдэг бол нэг талаас согтуугийн улмаас өөрийгөө жолоодох чадвараа ямар нэг хэмжээгээр алдсан хүнийг өөрийг нь хамгаалж, гэмт хэрэг, эрх зүйн зөрчил үйлдэх, бусдад гэм хор учруулах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрахаас урьдчилан сэргийлж буй арга хэмжээ боловч нөгөө талаас дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хүний халдашгүй чөлөөтэй байх тухай Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийн хүрээг хөндөж хязгаарлаж буй албадлагын арга хэмжээ юм.

2.Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг ямар нэг хэмжээгээр хязгаарлаж буй эрүүлжүүлэх үйл ажиллагааг хуулиар биш Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан журмаар зохицуулахаар хуульд заасан нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах тухай Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулгад нийцэхгүй байна.

3. “Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүлжүүлэх журам”-ыг улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 тоот тогтоолын хууль зүйн үндэслэл батлагдахгүй байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүлжүүлэх журам”-ыг Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул хүчингүй болгосугай.

2.Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү тогтоол нь эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР

Д.ЧИЛХААЖАВ

Ж.АМАРСАНАА

В.УДВАЛ

Ч.ДАШНЯМ

Н.ЧИНБАТ

Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол /