


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 269
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ
