A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • 2015-2016 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 330

Улаанбаатар хот

2015-2016 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 124 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Жагсаалтад заасан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг холбогдох яамтай хамтран хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, явц, үр дүнг сар тутам Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж), "Эрдэнэс Монгол" ХХК (Б.Бямбасайхан)-д тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "б" болон 8 дугаар зүйлийн "Кино урлагийн дээд сургууль," гэснийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ