A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 78

Улаанбаатар хот

Комисс байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Комиссын дарга:

Д.Ганбат -Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын

хорооны дарга

Орлогч дарга:

Ц.Уугангэрэл -Хууль зүйн дэд сайд

Нарийн бичгийн дарга:

Г.Туулхүү -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын

дэд дарга

Гишүүдэд:

О.Баасанхүү -Улсын Их Хурлын гишүүн

С.Дэмбэрэл -Улсын Их Хурлын гишүүн

Ц.Оюунгэрэл -Улсын Их Хурлын гишүүн

Т.Уранцэцэг -Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын

тэргүүн

П.Оюунчимэг -Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн

Е.Сагсай -Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг

бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт

тавих хэлтсийн дарга

Ц.Азбаяр -Тахарын ерөнхий газрын дарга

Ц.Энхцэнгэл -Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн

асуудал хариуцсан орлогч

Д.Наранбаатар -Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах

газрын дарга

Д.Батсүх -Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч

З.Сүхбаатар -Монголын Хуульчдын холбооны

өмгөөлөгчдийн хорооны тэргүүн

2.Өршөөл үзүүлэх ажлын дүнг 2015 оны 10 дугаар сарын 05-ны дотор Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Комисс /Д.Ганбат/-т даалгасугай.

3.Цагдан хорих төв, хорих анги болон баривчлах байраас суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй.

4.Энэ тогтоолыг 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД