- Нүүр
- Сайдын тушаал
- СУУРЬ БҮТЭЦ АШИГЛАЛТЫН ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 188
СУУРЬ БҮТЭЦ АШИГЛАЛТЫН ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Төмөр замын "Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал"-ыг нэгдүгээр, "Суурь бүтэц ашиглалтын зардлын задаргаа"-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү аргачлалыг хэрэгжүүлж ажиллахыг төмөр замын суурь бүтэц эзэмшигч нарт, аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ч.Цогтбаяр/, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар /Т.Зулзүсэм/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Аргачлал батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 252 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A