Хэвлэх DOC Татаж авах
СТРАТЕГИ БАТЛАХ ТУХАЙ /Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 298

СТРАТЕГИ БАТЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.4, Инновацийн тухай хуулийн 6.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас   ТОГТООХ нь:

1.  “Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг зохицуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд үүрэг болгосугай.

3. Үндэсний стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд                                                   У.ХҮРЭЛСҮХ