Хэвлэх DOC Татаж авах
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 343

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь  заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны 2 дугаар давхрыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлсүгэй.

2. Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                  Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол  Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                                С.БАЯРЦОГТ