Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010-160-2-т/

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 225

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны “Дүрэм батлах тухай” 160 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан ИНД-39 “Нислэгт тэнцэх чадварын удирдамж”-ийн 39.52 дугаар зүйлийн (а) хэсгийн 2/ дэд хэсгийг “Монгол Улсад бүртгэлтэй бүх агаарын хөлөгт дараах нислэгт тэнцэх чадварын удирдамжийг гүйцэтгэсэн байна:” гэж өөрчилсүгэй.

2.Дүрэмд оруулсан өөрчлөлтийг холбогдох байгууллагуудад сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Ц.Эрдэнэбилэг)-т үүрэг болгосугай.

Аж, үйлдвэрийн сайд бөгөөд Зам, тээврийн сайдын үүргийг хариуцагч                                         Д.Эрдэнэбат