Хэвлэх DOC Татаж авах
АНГИЛАЛ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн/

УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 203

АНГИЛАЛ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.17 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг.“Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Энэхүү тушаал баталсантай холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 109 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

Гурав.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмалын газарт үүрэг болгосугай.

САЙД                               Р.ЖИГЖИД