A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТОГТООХ ТУХАЙ - БХБС-ын 2021 оны 147 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 172

Улаанбаатар хот

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дэх заалт, Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих, үйлчилгээний хөлсийг хавсралтад зааснаар тогтоосугай,

2. Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ /Б.Баярсайхан/-т зөвшөөрсүгэй.

З. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Баярсайхан/, Барилгын чанар аюулгүй ажиллагааны бодлогын газар /Ц.Ганбат/-т тус тус даалгасугай.

САЙД Д.ЦОГТБААТАР