A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ИХШХШ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУДЫН ХОЛБОГДОХ ЗААЛТУУД,ЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ГАРС
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ИХШХШ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУДЫН ХОЛБОГДОХ ЗААЛТУУД,ЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ГАРСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГУУД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / дүгнэлт /

2000 -03 -13 Улаанбаатар хот

Дугаар 02

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, Цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Ж.Бямбажав, Д.Чилхаажав, Н.Чинбат (илтгэгч) нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Д.Хувьтөгөлдөр, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Ж.Нарантуяа нарыг оролцуулан Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 25.1 дүгээр зүйл, ИХШХШ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан заалтууд эдгээрийг хэрэгжүүлэхээр гарсан Ерөнхийлөгчийн зарлигууд Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 50 дугаар зүйлийн 2, 51 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтуудыг зөрчсөн тухай Ц.Монголоос ирүүлсэн өргөдлийг хянан хэлэлцэв.

Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Монгол Цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Танхимын тэргүүн шүүгчийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн заалт, мөн хуульд 1995 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 25.1 дүгээр зүйл нэмж “Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгчийн бүрэн эрх” гэсэн зүйл бий болгосон зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ”, 51 дүгээр зүйлийн 2-т заасан “Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэсэн заалтуудыг зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон үзэл баримтлалаар Монгол Улсын Дээд шүүх нь албан тушаалын хувьд Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэдгийг хоёрдмол утгагүйгээр заасан. Гэтэл шүүхийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр эрүү, иргэний хэргийг даргынхаа өмнө хариуцах албан тушаалтан бий болгож, түүнийг Ерөнхий шүүгч өөрөө санал болгон Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилохоор заасан явдал нь шүүхийн шүүн таслах ажиллагаанд шүүгчдийн бие даан ажиллах явдлыг үгүй болгож, үнэн чанартаа Ерөнхий шүүгч, түүний саналаар тавигдсан тэргүүн шүүгч гэсэн албан тушаалтнуудад эрх олгожээ. Эдгээр байдал нь албан тушаалтан, иргэд хэн боловч шүүгчдээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй, тийм оролцоогүй шударга шүүхээр шүүлгэх тухай хүний эрхийн олон улсын эрх зүйн баримт бичиг, Үндсэн хуулийн заалт зөрчигдөхөд хүрч байна.

Иймээс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 25.1 дүгээр зүйл, эдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Ерөнхийлөгчийн зарлигуудыг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн иргэн Ц.Монгол Үндсэн хуулийн Цэцэд 1 дүгээр сарын 6-нд ирүүлсэн өргөдөлдөө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасан заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна. Улсын Дээд шүүхийн шүүгч … оролцогчдын гомдлоор ба өөрийн санаачилгаар эсэргүүцэл бичих эрхтэй болгожээ… Дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалт болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…буюу байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүхээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж шүүхийн байгууллагын албан тушаалтан болох Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгч нараас Дээд шүүхийн шүүгчээс хэрэг хянах үйл ажиллагаанд шууд оролцож, иргэдийн гомдол хүсэлтийн дагуу хэргийг шүүгч өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан Улсын Дээд шүүхэд оруулж хэлэлцүүлэх боломжгүй болгожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх эрх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд хэргийг Дээд шүүхэд хянах эсэхийг шүүхийн албан тушаалтанд олгоогүй байна. Дээрх хууль гарснаар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн эрх зүйн байдлыг ялгаатай болгож, эрүүгийн хэргийг хянахад Дээд шүүхийн шүүгч эсэргүүцэл бичих эрхтэй байхад, иргэний хэргийг Дээд шүүхийн бүрэн эрхийн дагуу хянахад Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгч бусад шүүгчдээс давуу эрх эдлэхээр тогтоосон нь буруу болжээ. Иймд дээрх хуулийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн болохыг тогтоож, эдгээр заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарантуяа Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тайлбартаа: “Шүүхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ нь зохион байгуулалтын асуудал тодорхойлсон юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хувьд иргэн Ц.Монголоос гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Мөн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хувьтөгөлдөр “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хувьд Үндсэн хууль зөрчөөгүй, Шүүхийн тухай хуулийн хувьд Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч байгаа нь зохион байгуулалтын шинжтэй зүйл учраас уг хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчөөгүй” гэв.

ХЯНАВАЛ:

Иргэн Ц.Монголын өргөдөлд дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 251 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалттай; Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн “Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн дөчинесдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалттай зөрчилдөж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 251 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг; Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 178 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчинесдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна.

2.Энэ дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ИХШХШ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУДЫН ХОЛБОГДОХ ЗААЛТУУД,ЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ГАРСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГУУД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / дүгнэлт /