- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ / галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын/
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/72
Улаанбаатар хот
Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь :
1. "Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар"-ыг хавсралтаар баталсугай.
2. Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар Ц.Батсүх/-д үүрэг болгосугай.
3. Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
/ЦЕГ-ын 2016-01-28-ны өдрийн А/14, 2016-06-17-ны А/59, 2018 оны А/43, 2020-08-25-ны А/198, 2022 оны А/06 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/
ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС
Текст томруулах
A
A
A