A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр                    Дугаар А/75                             Улаанбаатар хот

 

Галт зэвсгийн гэрчилгээний загвар,

гэрчилгээ олгох журам батлах тухай

 

            Галт зэвсгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

          1.“Галт зэвсгийн гэрчилгээний загвар”-ыг нэгдүгээр, “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

          2.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /дэд комиссар Ж.Буянбат/-д үүрэг болгосугай.

          3.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

ДАРГА,ТЭРГҮҮН
КОМИССАР                                           Р.ЧИНГИС