A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2020 оны 16 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 403

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 16 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам"-д дор дурдсан агуулга бүхий 231 дүгээр заалт нэмсүгэй:

"231. Сан нь хүнсний нөөц бүрдүүлэх, тарианы үр, улаанбуудайн гадаад худалдааны үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохицуулах ажил, үйлчилгээ эрхэлж болно."

2. Мөн журмын 21 дэх заалтад "Мөн сан нь өөрийн эзэмшлийн агуулах, цэвэрлэх, хатаах болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг иргэн, аж ахуйн нэгжид түр хугацаагаар гэрээгээр ашиглуулж болно." гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

3. Мөн журмын 5 дахь заалтын "Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд" гэснийг "Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж өөрчилсүгэй.