Хэвлэх DOC Татаж авах
КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Хөгжлийн банкны охин компани/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот         

       Дугаар 407

КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Хөгжлийн банкны тухай хуулийн 16.2, Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 11.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгасугай:

1. бүтээн байгуулалтын лизингийн санхүүжилтийн болон үндэсний экспортын даатгалын үйл ажиллагаа эрхлэх хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх;

2. энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан компаниудын дүрмийг Сангийн сайдад танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр баталж мөрдүүлэх.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд                                                                          Б.БОЛОР