A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 38 ДУГААР ЗҮЙЛИЙН 38.2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 38 ДУГААР ЗҮЙЛИЙН 38.2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2008 оны 11 дүгээр сарын 19 Улаанбаатар хот

Дугаар 03

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат, Ж.Амарсанаа, Ж.Болдбаатар, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтуулыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Батсүх, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 27 дугаар тогтоол гаргаж ирүүлсэнтэй холбогдуулан уг маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Батсүх Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг олноо зарлан тунхагласан билээ.

Үндсэн хуулийн энэхүү үзэл санааны хүрээнд иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаатай хангахад хууль зүйн мэргэжлийн туслалцааны агуулга, мөн чанарыг тодорхойлж өгснөөрөө ардчилсан нийгмийн үнэт зүйлийг баталгаажуулсан юм.

Үүний тод илрэл бол Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...1.Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй...”, 2 дахь хэсэгт “...Шүүгдэгчид энэ эрхээ

эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ...” хэмээн заасан байна.

Хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй...” хэмээн иргэний Үндсэн эрхтэй холбогдуулан баталгаажуулжээ.

Үндсэн хуулийн дээрх заалтыг улам бүр баталгаажуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “өмгөөлөгч нь ...хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй,” мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.7, 36 дугаар зүйлийн 36.3.3-д өмгөөлөгч авах эрхтэйг тус тус заажээ.

Гэтэл 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “...Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно...” хэмээн заасан нь Үндсэн хуулийн дээрх үзэл санааг зөрчсөн төдийгүй Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах боломжийг хааж, мэргэжлийн хууль зүйн туслалцааны үнэ цэнэ, агуулга, ач холбогдлыг алдагдуулж байна.

Өөрөөр хэлбэл харшлах шалтгаангүй хэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохоор ойлгогдож байгаа юм.

Түүнчлэн мэргэжилийн бус хүмүүс Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож, хууль зүйн мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргаж чадахгүй, үр нөлөөтэй хууль зүйн туслалцаа үзүүлж чадаагүйнхээ төлөө мэргэжлийн болон ёс зүйн ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь иргэний эрх зүйн байдлыг дордуулан хохирооход хүргэж байна.

Үндсэн хуулийн дээрх зөрчлийг арилгах нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хамгаалах, шүүх эрх мэдлийн нэр хүндийг өргөж, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. …

Дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...эрхтэй...” гэснийг, Тавин тавдугаар зүйлийн “1. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй. 2. Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаар захирамжаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“…1. Хүний эрхийг хангах баталгааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрх бөгөөд Үндсэн хуулиар үүнийг баталгаажуулж өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалтыг дангаар нь авч үзэх боломжгүй бөгөөд хуулийн бусад заалтуудтай уяалдуулан авч үзэх хэрэгтэй юм. Хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэйгээс гадна өмгөөлөгчөө өөрөө сонгох, солих эрхтэй бөгөөд энэ нь тухайн этгээдийн чөлөөт сонголтоор шийдвэрлэгдэнэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.1-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.” гэж заасан. Шүүх энэ эрхийг хангах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй тохиолдолд өөрөө итгэж байгаа, өөртөө хэрэгтэй тэр туслалцааг үзүүлж чадна гэсэн этгээдийг сонгож, өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжийг мөн хуулийн заалтаар олгож байгаа юм.

Нэн даруй хууль зүйн туслалцаа авах нь өөрийгөө хамгаалуулах эрхээ хангах урьдчилсан нөхцөл болно. Иймд хуулийн дээрх заалт иргэн Д.Батсүхийн тайлбарласнаар “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах боломжийг хааж, мэргэжлийн хууль зүйн туслалцааны үнэ цэнэ, агуулга, ач холбогдлыг алдагдуулж байна.” гэж үзэж болохгүй юм.

2. Харин ч мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй тухайн тохиолдолд шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөө сонгож авснаар өөрийгөө өмгөөлөх эрх нь бас давхар баталгаажиж байгаа юм. Энэ тохиолдолд иргэний эрх зүйн байдлыг дордуулан хохирооход хүргэж байгаа биш эсрэгээрээ давхар хамгаалалттай болох нөхцөл бүрдэж байгаа юм. Хууль тогтоогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль ёсыг дээдлэн хэрэгжүүлэх нөхцөл хангагдах ёстой гэж үзэж энэ заалтыг оруулсан болно.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “…хууль зүйн туслалцаа авах …эрхтэй…” гэсэн хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэжээ.

Гурав: Уг маргааныг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэж хуулийн дээрх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн 07 дугаар дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд:

“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно” гэсэн заалт нь хууль зүйн боловсролгүй, хуульчийн сонгон шалгаруулалт болон өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалтад орж тусгай зөвшөөрөл аваагүй иргэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчийн эрхтэйгээр оролцох хууль зүйн үндэслэл бий болгосноор байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Үндсэн хуульд заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангах боломжийг хязгаарласан байна.

Аливаа иргэн мэргэжлийн өмгөөлөгчийн эрх эдэлж, үүрэг биелүүлж, хариуцлага хүлээн өмгөөлөгчийн талаар гаргасан хууль, журмыг мөрдөж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцох боломжгүй юм. 1994 оны Өмгөөллийн тухай хуулийг 2002 онд шинэчлэн найруулахдаа дээрх заалтыг хассан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шилжүүлэн нэмж оруулсан нь ойлгомжгүй байна гээд дээрх заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь заалтын холбогдох хэсгийг зөрчсөн байна” гэжээ.

Дөрөв: Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн Улсын Их Хурлын 27 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

“1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...хууль зүйн туслалцаа авах ...эрхтэй...”, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ.

Тав: Цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын даргын 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 134 тоот захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцэд өмнө нь ирүүлсэн тайлбараа дэмжиж байна гэсэн агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно.” гэсэн заалт нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор хууль зүйн боловсролгүй, мэргэжлийн хуульч бус дурын этгээд оролцох боломжийг бий болгосноор иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах Үндсэн хуулиар бэхжүүлсэн баталгааг дордуулсан байна.

Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/; Тавин тавдугаар зүйлийн 2 дахь заалтын үзэл санаатай зөрчилдөж байна.

2. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай үндэслэл, нотолгоог гаргаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх заалт; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2; 32 дугаар зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-ийн “...өөрийгөө өмгөөлөх, х ууль зүйн туслалцаа авах ... эрхтэй...”; Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэр нь эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Ж.АМАРСАНАА

Ж.БОЛДБААТАР

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

Д.МӨНХГЭРЭЛ

Б.ПҮРЭВНЯМ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 38 ДУГААР ЗҮЙЛИЙН 38.2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/