Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар А-105

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон журам-ыг 1 дүгээр, Гарал үүслийн гэрчилгээний загварыг 2 дугаар, Таримлын кодыг 3 дугаар, Талбайн түүхийн дэвтрийн загварыг 4 дүгээр, Гарал үүслийн гэрчилгээ олгоход баримтлах хугацааг 5 дугаар, Тариаланч иргэний баталгааны тэмдгийн загварыг 6 дугаар хавсралтаар тус тус  баталсугай.

2.Тушаалыг сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Болорчулуун)-т үүрэг болгосугай.

3. Журмыг Хууль зүйн яаманд хүргүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газар (О.Амгаланбаатар)-т даалгасугай.

                                                         

   САЙД                                         Р.БУРМАА