A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт батлах тухай
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр

Дугаар А/250/А/379,437

Улаанбаатар хот

Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт батлах тухай

Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т даалгасугай.

САЙД Д.ДОРЛИГЖАВ

САЙД Н.БАТЦЭРЭГ

САЙД Г.ШИЙЛЭГДАМБА