A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 396

Улаанбаатар хот

ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг хавсралт ёсоор баталсугай.

2. Дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасугай.

3. Дунд хугацааны стратегийн зорилт, арга хэмжээг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Стратегийн зорилт, арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ