Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Өрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Өрийн удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.2.5 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Өрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, төвлөрүүлэх, өр төлбөрийг бүртгэх тайлагнах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “тайлан, мэдээлэл хүлээн авах, тайлагнах маягтууд”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулж Сангийн сайдын 2015 оны 227 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газар /Б.Гантулга/-т, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т тус тус үүрэг болгосугай.

                                        САЙД                                         Б.БОЛОР