Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 95

ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогтыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхоролыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД