A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Европын зөвлөлөөс Страсбург хотноо 1983 оны 03 дугаар сарын 21-ний өдөр баталсан Ялтан шилжүүлэх тухай конвенцид Засгийн газрын өргөн мэдүүлснээр нэгдэн орсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан дараах зүйлийг Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсүгэй:

Хэвлэх

1/Монгол Улсын хувьд "иргэн" гэсэн нэр томьёог дотоодын хууль тогтоомжид зааснаар ойлгоно;

2/Монгол Улсын дотоодын хууль тогтоомжид заасан байгууллага ялтан шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах буюу илгээх бөгөөд тус байгууллага нь шаардлагатай тохиолдолд дипломат суваг ашиглаж болно;

3/конвенцийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "а"-д заасан журам нь Монгол Улс хэлэлцэн тохирогч бусад талуудтай харилцахад үйлчлэхгүй;

4/конвенцийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ялтныг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх тохиолдолд энэ тухайгаа урьдчилан мэдэгдэх шаардлагатай.

5/ялтан шилжүүлэх тухай хүсэлт, холбогдох бичиг баримтын монгол эсхүл англи хэлнээ хөрвүүлсэн орчуулгыг хавсаргасан байх шаардлагатай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД