Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 1,257,548.4
  1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 463,849.7
  1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл 469,978.1
  1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 157,189.6
  1.4.Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл 0.5
  1.5.Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл 41.6
  1.6.Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл 44,967.4
  1.7.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 41,327.3
  1.8.Эрүүл мэндийн даатгалын бусад  даатгуулагчийн төлөх шимтгэл 22,868.9
  1.9.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл 2,904.0
  1.10.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 1,101.7
  1.11.Бусад орлого 53,319.8
2 Сангийн сайд 494,879.0
  2.1.Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 494,879.0
  Нийт орлого 1,752,427.5
/Энэ зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 1,329,851.1
1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 463,849.7
1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл 538,590.8
1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 160,845.0
1.4.Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл 0.5
1.5.Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл 29.5
1.6.Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл 45,014.0
  1.7.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 41,327.3
1.8.Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл 22,868.9
1.9.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл 2,904.0
1.10.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 1,101.7
1.11.Бусад орлого 53,319.8
2 Сангийн сайд 321,643.8
2.1.Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 321,643.8
Нийт орлого 1,651,495.0
4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  
    1.1.Тэтгэврийн даатгалын сан 1,305,299.6
    1.2.Тэтгэмжийн даатгалын сан 103,110.8
    1.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 38,133.3
    1.4.Ажилгүйдлийн даатгалын сан 27,701.4
    1.5.Эрүүл мэндийн даатгалын сан 267,514.7
    1.6.Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны төлбөр 118.8
    1.7.Үйл ажиллагааны урсгал зардал 19,932.5
    1.8.Хөрөнгийн зардал 3,003.1
    Нийт зарлага 1,764,814.1
/Энэ зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх


Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд  
1.1.Тэтгэврийн даатгалын сан 1,252,775.2
1.2.Тэтгэмжийн даатгалын сан 100,102.8
1.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 37,328.3
1.4.Ажилгүйдлийн даатгалын сан 27,701.4
1.5.Эрүүл мэндийн даатгалын сан 244,114.7
1.6.Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны төлбөр 118.8
1.7.Үйл ажиллагааны урсгал зардал 19,845.9
1.8.Хөрөнгийн зардал 25,104.8
Нийт зарлага 1,707,091.8
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

5 дугаар зүйл."Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

6 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 400,000.0 сая төгрөгөөр баталсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД


Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн

тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2016 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

                                                                                                                                                                                                                   /сая төгрөг/

Д/д Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2016 онд санхүүжсэн
Эхлэх Дуусах
I НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН     3,003.1 3,003.1
I.2 Их засвар     1,042.7 1,042.7
I.2.1 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Дорнод, Чойбалсан сум/ 2016 2016 50.0 50.0
I.2.2 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Дундговь, Мандалговь сум/ 2016 2016 42.0 42.0
I.2.3 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Завхан, Улиастай сум/ 2016 2016 180.8 180.8
I.2.4 Нийгмийн даатгалын тасгийн барилгын их засвар /Өмнөговь, Цогтцэций сум/ 2016 2016 20.5 20.5
I.2.5 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Увс, Улаангом сум/ 2016 2016 188.3 188.3
I.2.6 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Орхон, Баян-Өндөр сум/ 2016 2016 78.7 78.7
I.2.7 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Улаанбаатар, Багануур дүүрэг/ 2016 2016 301.9 301.9
I.2.8 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 2016 2016 50.0 50.0
I.2.9 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ 2016 2016 75.5 75.5
I.2.10 Нийгмийн даатгалын ерөнхий газрын их засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ 2016 2016 55.0 55.0
I.3 Тоног төхөөрмж     1,845.3 1,845.3
I.3.1 Компьютер, тоног төхөөрөмж     100.0 100.0
I.3.1.1 Ажлын компьютер, сүлжээний тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ 2016 2016 50.0 50.0
I.3.1.2 Мэдээллийн технологийн төвийн сүлжээний тоног төхөөрөмж /Улаанбаатар/ 2016 2016 50.0 50.0
I.3.2 Тавилга, эд хогшил     785.3 785.3
I.3.2.1 Тавилга, эд хогшил худалдан авах /Архангай/ 2016 2016 18.0 18.0
I.3.2.2 Тавилга, эд хогшил худалдан авах /Баян-Өлгий/ 2016 2016 25.0 25.0
I.3.2.3 Тавилга, эд хогшил худалдан авах /Баянхонгор/ 2016 2016 25.0 25.0
I.3.2.4 Тавилга, эд хогшил худалдан авах /Булган/ 2016 2016 25.0 25.0
I.3.2.5 Тавилга, эд хогшил худалдан авах /Говь-Алтай/ 2016 2016 12.3 12.3
I.3.2.6 Тавилга, эд хогшил худалдан авах /Дорноговь/ 2016 2016 15.0 15.0
I.3.2.7 Тавилга, эд хогшил худалдан авах /Дорнод/ 2016 2016 25.0 25.0
I.3.2.8 Тавилга, эд хогшил худалдан авах /Дундговь/ 2016 2016 25.0 25.0
I.3.2.9 Тавилга, эд хогшил худалдан авах /Завхан/ 2016 2016 30.0 30.0
I.3.2.10 Тавилга, эд хогшил худалдан авах /Өвөрхангай/ 2016 2016 20.0 20.0
I.3.2.11 Тавилга, эд хогшил худалдан авах /Сүхбаатар/ 2016 2016 20.0 20.0
I.3.2.12 Тавилга эд хогшил худалдан авах /Сэлэнгэ/ 2016 2016 30.0 30.0
I.3.2.13 Тавилга, эд хогшил худалдан авах /Төв/ 2016 2016 10.0 10.0
I.3.2.14 Тавилга, эд хогшил худалдан авах /Увс/ 2016 2016 25.0 25.0
I.3.2.15 Тавилга, эд хогшил худалдан авах /Ховд/ 2016 2016 30.0 30.0
I.3.2.16 Тавилга, эд хогшил худалдан авах /Хөвсгөл/ 2016 2016 25.0 25.0
I.3.2.17 Тавилга, эд хогшил худалдан авах /Хэнтий/ 2016 2016 25.0 25.0
I.3.2.18 Тавилга, эд хогшил худалдан авах /Дархан-Уул/ 2016 2016 50.0 50.0
I.3.2.19 Тавилга, эд хогшил худалдан авах /Орхон/ 2016 2016 20.0 20.0
I.3.2.20 Тавилга, эд хогшил худалдан авах /Говьсүмбэр/ 2016 2016 15.0 15.0
I.3.2.21 Нийслэлийн нийгмийн даатгалын газрын тавилга, эд хогшил худалдан авах /Улаанбаатар/ 2016 2016 50.0 50.0
I.3.2.22 Тавилга, эд хогшил худалдан авах /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 2016 2016 40.0 40.0
I.3.2.23 Тавилга, эд хогшил худалдан авах /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ 2016 2016 20.0 20.0
I.3.2.24 Тавилга, эд хогшил худалдан авах /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ 2016 2016 10.0 10.0
I.3.2.25 Тавилга, эд хогшил худалдан авах /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ 2016 2016 25.0 25.0
I.3.2.26 Тавилга, эд хогшил худалдан авах /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ 2016 2016 50.0 50.0
I.3.2.27 Тавилга, эд хогшил худалдан авах /Улаанбаатар, Багануур дүүрэг/ 2016 2016 25.0 25.0
I.3.2.28 Тавилга, эд хогшил худалдан авах /Улаанбаатар, Налайх дүүрэг/ 2016 2016 40.0 40.0
I.3.2.29 Тавилга, эд хогшил худалдан авах /Улаанбаатар, Багахангай дүүрэг/ 2016 2016 5.0 5.0
I.3.2.30 Нийгмийн даатгалын ерөнхий газрын тавилга, эд хогшил худалдан авах /Улаанбаатар/ 2016 2016 50.0 50.0
I.3.3 Автомашин     960.0 960.0
I.3.3.1 Нийгмийн даатгалын хэлтсийн автомашин /Баянхонгор/ 2016 2016 90.0 90.0
I.3.3.2 Нийгмийн даатгалын хэлтсийн автомашин /Булган/ 2016 2016 90.0 90.0
I.3.3.3 Нийгмийн даатгалын хэлтсийн автомашин /Дундговь/ 2016 2016 90.0 90.0
I.3.3.4 Нийгмийн даатгалын хэлтсийн автомашин /Увс/ 2016 2016 90.0 90.0
I.3.3.5 Нийгмийн даатгалын хэлтсийн автомашин /Хэнтий/ 2016 2016 90.0 90.0
I.3.3.6 Нийгмийн даатгалын хэлтсийн автомашин /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 2016 2016 55.0 55.0
I.3.3.7 Нийгмийн даатгалын хэлтсийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ 2016 2016 55.0 55.0
I.3.3.8 Нийгмийн даатгалын хэлтсийн автомашин /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ 2016 2016 55.0 55.0
I.3.3.9 Нийгмийн даатгалын хэлтсийн автомашин /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ 2016 2016 55.0 55.0
I.3.3.10 Нийгмийн даатгалын хэлтсийн автомашин /Улаанбаатар, Багануур дүүрэг/ 2016 2016 55.0 55.0
I.3.3.11 Мэдээллийн технологийн төвийн автомашин /Улаанбаатар/ 2016 2016 55.0 55.0
I.3.3.12 Нийгмийн даатгалын ерөнхий газрын автомашин /Улаанбаатар/ 2016 2016 180.0 180.0
I.4 Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв     115.1 115.1
I.4.1 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын зураг, төсөв /Өвөрхангай аймаг/ 2016 2016 33.5 33.5
I.4.2 Нийгмийн даатгалын тасгийн барилгын зураг, төсөв /Баянгол дүүрэг/ 2016 2016 21.6 21.6
I.4.3 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засварын зураг, төсөв /Өмнөговь аймаг/ 2016 2016 30.0 30.0
I.4.4 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засварын зураг, төсөв /Хан-Уул дүүрэг/ 2016 2016 30.0 30.0
  НИЙТ     3,003.1 3,003.1
 

/Энэ зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны

төсвийн тухай хуулийн хавсралт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2016 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

/сая төгрөгөөр/

д/д Төсөл, арга хэмжээний нэр, байршил Хугацаа Төсөвт

өртөг

2016 онд

санхүүжих

Эхлэх Дуусах
I.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР     5,304.8 5,304.8
1.1 I.Хөрөнгө оруулалт     1,400.0 1,400.0
  Шилжих     1,400.0 1,400.0
1.1.1 Нийгмийн даатгалын хэлтсийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ 2015 2016 1,400.0 1,400.0
1.2 II.Их засвар     1,242.7 1,242.7
  Шинэ     1,242.7 1,242.7
1.2.1 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Дорнод, Чойбалсан сум/ 2016 2016 50.0 50.0
1.2.2 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Дундговь, Мандалговь сум/ 2016 2016 42.0 42.0
1.2.3 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Завхан, Улиастай сум/ 2016 2016 180.8 180.8
1.2.4 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Өмнөговь, Даланзадгад сум/ 2016 2016 200.0 200.0
1.2.5 Нийгмийн даатгалын тасгийн барилгын их засвар /Өмнөговь, Цогтцэций сум/ 2016 2016 20.5 20.5
1.2.6 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Увс, Улаангом сум/ 2016 2016 188.3 188.3
1.2.7 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Орхон, Баян-Өндөр сум// 2016 2016 78.7 78.7
1.2.8 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Улаанбаатар, Багануур дүүрэг/ 2016 2016 301.9 301.9
1.2.9 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 2016 2016 50.0 50.0
1.2.10 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ 2016 2016 75.5 75.5
1.2.11 Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Нийгмийн даатгалын ерөнхий газар/ 2016 2016 55.0 55.0
1.3 III.Тоног төхөөрөмж     2,473.3 2,473.3
Шинэ     2,473.3 2,473.3
1.3.1 Нийгмийн даатгалын байгууллагуудын тоног төхөөрөмж /Аймаг, нийслэл/ 2016 2016 845.3 845.3
1.3.2 Нийгмийн даатгалын байгууллагуудын автомашины парк шинэчлэл /Аймаг, нийслэл/ 2016 2016 870.0 870.0
1.3.3 Нийгмийн даатгалын байгууллагуудын иж бүрэн компьютер, тоног төхөөрөмж /Аймаг, нийслэл/ 2016 2016 650.0 650.0
1.3.4 Нийгмийн даатгалын байгууллагуудын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх кабинетын тоног төхөөрөмж /Аймаг, нийслэл/ 2016 2016 108.0 108.0
1.4 IV.ТЭЗҮ, зураг төсөл     188.8 188.8
1.4.1 Нийгмийн даатгалын байгууллагуудын барилга, байгууламжийн зураг төсөл 2016 2016 188.8 188.8
II.ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР     19,800.0 19,800.0
2.3 III. Тоног төхөөрөмж     19,800.0 19,800.0
  Шинэ     19,800.0 19,800.0
2.3.1 Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тавилга, тоног төхөөрөмж /Улаанбаатар/ 2016 2016 120.6 120.6
2.3.2 Эрүүл мэндийн даатгалын байгууллагын автомашин /Улаанбаатар/ 2016 2016 90.0 90.0
2.3.3 Эрүүл мэндийн даатгалын байгууллагын цахим карт /Улаанбаатар/ 2016 2016 19,589.4 19,589.4
  НИЙТ     25,104.8 25,104.8