A

A

A

Бүлэг: 1979

/УБЕГ-ын даргын 2019 оны А/62 дугаар тушаалаар хүчингүй болсон/

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Дугаар 38 Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗАГВАР, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.2, 8.1.10, 9.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтпөх журам"-ыг 1 дүгээр, "Эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай дүгнэлтийн хуудас"-ын маягтын загварыг 2 дугаар, "Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт"-ын маягтын загварыг 3 дугаар, "Хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ, ипотек болон шаардах эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгэх хяналтын хуудас"-ын маягтын загварыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг орлогч дарга С.Энхбаатар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Ч.Чанлуулодой нарт дааллгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 дугаар тушаалаар батлагдсан "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА, УЛСЫН ЕРӨНХИЙ БҮРТГЭГЧ Л.МӨНХБААТАР