Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIY ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 467

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIY ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5, 16.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголын бүх ард түмний спортын ХIY их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулсугай.

2. Спортын их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах болон их наадамд оролцох тамирчдын зардлыг төсөвтөө тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга  нарт даалгасугай.

3. Монголын бүх ард түмний спортын ХIY их наадмыг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, дүнг 2016 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ

Эрүүл мэнд, спортын сайдын

үүрэг хариуцагч бөгөөд

Монгол Улсын Шадар сайд                                                   Ц.ОЮУНБААТАР