


Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.“Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т даалгасугай.
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ОЮУНБААТАР
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ
Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 3586 дугаарт бүртгэв.
