A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар 107

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗАРИМ ГИШҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ, ТОМИЛОХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Чөлөөлөгдөх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Жанчивдоржийн Батбаяр, Домбонгийн Үүрийнтуяа нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлсүгэй.

2.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Даваагийн Ганбаяр, Лхагвын Ганпүрэв нарыг томилсугай.

3.Энэ тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД