A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 105

Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:

1/Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад мөрдөгдөж байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаарх тогтоол, шийдвэр, заавар, журмыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэх, хуульд заасан журам, зааврыг боловсруулж батлах ажлыг 2016 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэх;

2/Монгол Улсын Их Хурлаас баталсан хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, дүнг 2016 онд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;

3/хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /А.Бакей/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД