Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Худалдан авах ажиллагааны газраас 2016 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 455

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5, 53.5.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Худалдан авах ажиллагааны газраас 2016  онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар, ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2016 оны 82-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулан хэрэгжүүлэхийг Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Улам-Өрнөхөд, холбогдох зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг хуулийн хугацаанд Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд                                                   Ц.ОЮУНБААТАР