A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Импортоор оруулсан Монгол Улсад үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татварыг хураан авах/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 334

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.12, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Импортоор оруулсан болон Монгол Улсад үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татварыг хураан авах, төсөвт төлөх журмыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэ тушаалыг баталсантай холбогдуулан Сангийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Гурав. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар (Б.Ариунсан), Гаалийн ерөнхий газар (О.Ганбат)-т тус тус үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Б.БОЛОР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3588 дугаарт бүртгэв.