A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар А/356/396

Улаанбаатар хот

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН АНГИЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг 1 дүгээр, Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг ашиглах аргачлалыг 2 дугаар, Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Ангилал батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 04/04 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.БАТЦЭРЭГ

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД Г.ШИЙЛЭГДАМБА

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3582 дугаарт бүртгэв.