A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХ ТУХАЙ

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8 дахь, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Догмидын Сосорбарам, Бямбажавын Цэнддоо, Дамбын Ганбат нарыг тус тус чөлөөлсүгэй.

2.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Жарантайн Соёл-Эрдэнэ, Содномдоржийн Санасэр, Бадам-Очирын Галаарид нарыг тус тус томилсугай.

3.Энэ тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД