Хэвлэх DOC Татаж авах
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2016 оны хаврын тариалалтад зориулан 20.0 /хорин/ мянган тонн үрийн улаанбуудайг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД