A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • АПАРТЕИДЫН ГЭМТ ХЭРГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ, ТИЙМ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГЧДИЙГ ШИЙТГЭХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

Ерөнхий Ассамблейн 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3068 (XXVIII) дугаар тогтоолоор баталж, 1976 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр болсон

АПАРТЕИДЫН ГЭМТ ХЭРГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ, ТИЙМ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГЧДИЙГ ШИЙТГЭХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ

Энэхүү Конвенцид оролцогч улсууд,

арьс үндэс, хүйс, хэл, шашин шүтлэгээр ялгаварлахгүйгээр хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахихын тулд гишүүн улс бүр Нэгдсэн Үндэстний Байгуулагатай хамтран хамтын болон бие даасан арга хэмжээ авч байх үүрэг хүлээсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн заалтуудыг санаж,

хүн бүр төрөхдөө эрх чөлөөтэй, адил нэр төр, тэгш эрхтэй байдаг бөгөөд хүн бүр Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг аливаа ялгаваргүйгээр, тухайлбал, арьс үндэс, арьсны өнгө, үндэсний харьяаллаас хамаарахгүй эдлэх ёстой хэмээсэн тунхаглалыг анхааралдаа авч,

чөлөөлөх үйл явцыг зогсоож, ухрааж болохгүй бөгөөд хүний нэр төр, дэвшил, шударга ёсны ашиг сонирхолд харш, колонийн үзэл болон түүнтэй холбогдох арьс үндсээр ялган тусгаарлах, алагчилах аливаа дадлыг эцэс болгохын зайлшгүй чухлыг Ерөнхий Ассамблейгаас зарлан мэдэгдсэн Колонийн орон, ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай тунхаглалыг анхааралдаа авч,

арьс үндсээр алагчилах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн дагуу улсууд арьс үндсээр ялган тусгаарлах болон апартеидыг онцгой буруушааж өөрсдийн шүүхийн харьяалалд хамаарах нутаг дэвсгэрт тийм хэлбэрийн аливаа дадлыг гаргуулахгүй байх, хориглох, устгах үүрэг хүлээснийг тэмдэглэж,

Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцид апартеидын үйлдэл гэж үзэж болох зарим үйлдлийг олон улсын эрх зүйн дагуу гэмт хэрэг хэмээснийг тэмдэглэж,

Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенцид "апартеид бодлогоос үүдэн гарч буй хүмүүнлэг бус үйлдлийг" хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлсныг тэмдэглэж,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас апартеидын бодлого хийгээд дадлыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж буруушаасан олон тогтоол батласныг тэмдэглэж,

апартеидын бэхжин өргөжсөөр байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаа тухай Аюулгүйн Зөвлөлөөс цохон заасныг тэмдэглэж,

Апартеидын гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай олон улсын конвенц нь апартеидын гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх зорилгоор олон улсын болон үндэсний хүрээнд илүү үр дүнтэй арга хэмжээ авах боломж олгоно гэдэгт итгэж,

дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенцид оролцогч улсууд апартеидыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн, апартеидын бодлого, дадал болон энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд тодорхойлсон апартеидтай адил төрлийн арьс үндсээр ялган тусгаарлах, алагчилах бодлого, дадлаас үүдэн гарч буй хүмүүнлэг бус үйлдлийг олон улсын эрх зүйн зарчим, тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг зөрчсөн бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн гэмт хэрэг гэж зарлан мэдэгдэж байна.

2. Энэхүү Конвенцид оролцогч улсууд апартеидын гэмт хэрэг үйлдэгч байгууллага, албан газар, хувь этгээдийг гэм буруутай хэмээн зарлаж байна.

2 дугаар зүйл

Энэхүү Конвенцийн зорилгын дагуу Африкийн өмнөд хэсэгт мөрдөгдөж буй апартеидтай адил төрлийн, арьс үндсээр ялган тусгаарлах болон алагчилах бодлого, дадлыг дотроо багтаасан "апартеидын гэмт хэрэг" гэсэн нэр томъёо нь нэг арьс үндэстэн нөгөөгөө эрхшээлдээ оруулан ноёрхох, байнга дарлан мөлжих зорилгоор хийсэн хүмүүнлэг бус дараахь үйлдлийг хэлнэ:

(а) дор дурдсан аргаар арьс үндэстний нэг буюу хэд хэдэн бүлгийн гишүүн буюу гишүүдийн амьд явах эрх хийгээд хувийн эрх чөлөөг хасах;

i/ арьс үндэстний нэг буюу хэд хэдэн бүлгийн гишүүдийн амь насыг хороох;

ii/ арьс үндэстний нэг буюу хэд хэдэн бүлгийн гишүүдийн бие махбодид ноцтой гэмтэл учруулах буюу сэтгэцэд нь согог суулгах, тэдний эрх чөлөө, нэр төрд халдах, эрүү шүүлт тулгах болон хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь доромжлох, шийтгэх;

iii/ арьс үндэстний нэг буюу хэд хэдэн бүлгийн гишүүдийг дур мэдэн баривчлах, хууль бусаар шоронд хорих;

(b) арьс үндэстний нэг буюу хэд хэдэн бүлгийг бүхэлд нь буюу хэсгийг нь устгахад чиглэсэн амьдрал ахуйн нөхцлийг санаатайгаар бий болгох;

(c) арьс үндэстний нэг буюу хэд хэдэн бүлгийг тухайн улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд оролцоход саад учруулахад чиглэсэн хууль тогтоох шинжтэй буюу бусад арга хэмжээ авах, мөн хөдөлмөрлөх эрх, хүлээн зөвшөөрсөн үйлдвэрчний эвлэл байгуулах эрх, сурч боловсрох эрх, эх орноосоо гарч явах, буцаж ирэх эрх, иргэний харьяалалтай байх эрх, чөлөөтэй зорчих, оршин суух газраа сонгох эрх, өөрийн үзэл бодолтой байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх, тайвнаар жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг оролцуулан арьс үндэстний нэг буюу хэд хэдэн бүлгийн гишүүдийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг үгүйсгэх замаар тийм нэг буюу хэд хэдэн бүлэгт бүрэн хөгжиж дэвшихэд нь саад учруулах нөхцөл байдлыг санаатайгаар бий болгох;

(d) арьс үндэстний нэг буюу хэд хэдэн бүлгийн гишүүдэд зориулан тусгаарласан байр, хороолол байгуулах, арьс үндэстний янз бүрийн бүлгийн гишүүд өөр хоорондоо гэр бүл болохыг хориглох, арьс үндэстний нэг буюу хэд хэдэн бүлэг, түүнчлэн тэдний гишүүдийн өмчлөлийн газрыг албадан хураах, арьс үндэстний шинжээр хүн амыг хуваахад чиглэсэн аливаа арга хэмжээ, түүний дотор хууль тогтоох шинжтэй арга хэмжээ авах;

(e) арьс үндэстний нэг буюу хэд хэдэн бүлгийн гишүүдийн хөдөлмөрийг мөлжих, тухайлбал, тэднээр албадан хөдөлмөр хийлгэх;

(f) апартеидын эсрэг тэмцдэгийнх нь төлөө байгууллага, этгээдийн үндсэн эрх, эрх чөлөөг хасах замаар мөрдөн мөшгих.

3 дугаар зүйл

Дараахь үйлдлийг үйлдсэн бөгөөд тухайн үйлдэл үйлдэгдсэн улсын буюу бусад аливаа улсын нутаг дэвсгэрт оршин суудаг этгээд, байгууллага болон албан газрын гишүүн, улсын төлөөлөгчдөд гэмт хэргийн сэдлээс нь харгалзахгүйгээр олон улсын эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ:

(а) энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд заасан үйлдлийг хийх, үйлдэхэд оролцох, шууд өдөөн хатгах буюу үйлдэхээр завдах;

(b) апартеидын гэмт хэрэг үйлдэхэд шууд дэмжлэг үзүүлэх, хөхиүлэн дэмжих буюу хамтран ажиллах.

4 дүгээр зүйл

Энэхүү Конвенцид оролцогч улсууд дараахь үүрэг хүлээнэ:

(а) апартеидын гэмт хэрэг, түүнтэй адил төрлийн арьс үндсээр ялган тусгаарлах бодлого, түүний илрэлийг хөхиүлэн дэмжихийг таслан зогсоох, мөн түүнээс урьдчилан сэргийлэх, энэ гэмт хэрэгт гэм буруутай этгээдийг шийтгэхэд шаардлагатай аливаа хууль тогтоох болон бусад төрлийн арга хэмжээ авна;

(б) энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд тодорхойлсон үйлдэл хийсний улмаас хариуцлага хүлээх буюу гэм буруутайд тооцогдох хүмүүсийг уг үйлдэл үйлдэгдсэн улсын нутаг дэвсгэрт байгаа эсэх, мөн тухайн буюу өөр аль нэг улсын иргэн мөн эсэх, эсхүл аливаа улсын иргэн биш болохыг үл харгалзан өөрсдийн шүүх эрх мэдлийн дагуу мөрдөн байцаах, шүүхэд татах, шийтгэхийн тулд хууль тогтоох, шүүхийн болон захиргааны арга хэмжээ авна.

5 дугаар зүйл

Энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд дурдсан үйлдэл хийсний улмаас ял хүлээсэн этгээдийг энэхүү Конвенцид оролцогч бөгөөд дээрх этгээдийг шүүх эрхийг шилжүүлэн авч болох аливаа улсын эрх бүхий шүүхэд буюу шүүхийн харьяаллыг нь хүлээн зөвшөөрсөн оролцогч улсуудын хувьд шүүхийн харьяаллаа хэрэгжүүлэх боломжтой олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлж болно.

6 дугаар зүйл

Энэхүү Конвенцид оролцогч улсууд нь апартеидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх зорилгоор Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу хүлээн зөвшөөрч, биелүүлэх, мөн энэхүү Конвенцийн зорилгод нийцүүлэхийн тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүрэг хүлээнэ.

7 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцид оролцогч улсууд нь Конвенцийн заалтыг биелүүлэхийн тулд хэрэгжүүлсэн хууль тогтоох, шүүх, захиргааны буюу бусад арга хэмжээний тухай тайлангаа 9 дүгээр зүйлийн дагуу байгуулагдсан ажлын хэсэгт тогтмол өргөн мэдүүлж байх үүрэгтэй.

2. Эдгээр тайлангийн хувийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан Апартеидын асуудлыг эрхэлдэг тусгай хороонд илгээж байна.

8 дугаар зүйл

Энэхүү Конвенцид оролцогч улс бүр апартеидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор шаардлагатай гэж үзсэн бүхий л арга хэмжээг авах талаар Нэгдсэн Үндэстний байгууллагын дүрмийн заалтын дагуу Нэгдсэн Үндэстний Байгуулагын эрх бүхий аливаа байгууллагад хандаж болно.

9 дүгээр зүйл

1. Хүний эрхийн комиссын дарга энэхүү Конвенцид оролцогч улсаас 7 дугаар зүйлийн дагуу илгээсэн тайланг хэлэлцэх зорилгоор Конвенцид оролцогч улсуудын төлөөлөгч гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Хүний эрхийн комиссын гишүүдээс томилно.

2. Хэрвээ энэхүү Конвенцид оролцогч улсуудын төлөөлөгчид Хүний эрхийн комиссын бүрэлдэхүүнд ороогүй буюу орсон ч гурав хүрэхгүй бол, Конвенцид оролцогч улсын төлөөлөгчид Хүний эрхийн комиссын бүрэлдэхүүнд сонгогдох хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан ажлын хэсэгт ажиллуулахаар Хүний эрхийн комиссын гишүүн бус, оролцогч нэг буюу хэд хэдэн улсын төлөөлөгчийг энэхүү Конвенцид оролцогч бүх улстай зөвлөлдсөний дараа томилно.

3. Энэхүү ажлын хэсэг нь 7 дугаар зүйлийн дагуу ирүүлсэн тайланг хэлэлцэхээр Хүний эрхийн комиссын чуулганы өмнө буюу хойно таваас илүүгүй хоног хуралдаж болно.

10 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцид оролцогч улсууд нь Хүний эрхийн комисст дор дурдсан эрх олгож байна:

(а) арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн 15 дугаар зүйлийн дагуу гаргасан өргөн барих бичгийн хувийг ирүүлэхдээ энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд дурдсан үйлдлийн талаар холбогдох гомдлыг анхааран үзэж байхыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагуудаас хүсч байх;

(b) Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх бүхий байгууллагаас хүлээн авсан тайлан болон энэхүү Конвенцид оролцогч улсаас тогтмол гаргадаг тайланг үндэслэн энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хариуцлага хүлээвэл зохино хэмээж байгаа, түүнчлэн энэхүү Конвенцид оролцогч улсын зүгээс шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа этгээд, байгууллага, албан газар, улсын төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж байх;

(c) асрамжийн болон өөртөө захиргаагүй нутаг дэвсгэр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1960 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1514 (ХV) дугаар тогтоолд холбогдох бусад бүх нутаг дэвсгэрийн захиргааг нь хариуцаж буй эрх баригчдаас энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хариуцлага хүлээвэл зохино хэмээж байгаа тэдний захиргаанд байгаа этгээдийн хувьд авсан арга хэмжээний тухай мэдээллийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх бүхий байгууллагаас хүсэх;

2. Ерөнхий Ассамблейн 1514 (ХV) дугаар тогтоолоор батласан Колонийн орон, ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай тунхаглалын зорилго биелтэл олон улсын бусад баримт бичгийн дагуу буюу Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагаас эдгээр ард түмэнд олгосон өргөн барих бичиг гаргах эрхийг энэхүү Конвенцийн заалт огтхон ч хязгаарлахгүй.

11 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд заасан үйлдлийг хэрэгтнийг шилжүүлэн өгөх зорилгын хувьд улс төрийн гэмт хэрэг гэж үзэхгүй.

2. Ийм тохиолдолд энэхүү Конвенцид оролцогч улсууд гэмт хэрэгтнийг шилжүүлэхдээ хууль тогтоомж болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрээнийхээ дагуу гүйцэтгэнэ.

12 дугаар зүйл

Конвенцид оролцогч улсуудын хооронд энэхүү Конвенцийг тайлбарлах, хэрэглэх буюу биелүүлэх үед гарсан бөгөөд хэлэлцээний журмаар шийдэж чадаагүй маргааныг таслах өөр арга замын талаар маргаанд оролцогчид тохиролцохгүй бол тэдний хүсэлтээр Олон улсын шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр оруулна.

13 дугаар зүйл

Энэхүү Конвенц нь бүх улс гарын үсэг зурахад нээлттэй байна. Конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө гарын үсэг зураагүй аливаа улс түүнд нэгдэн орж болно.

14 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

2. Нэгдэн орох батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар нэгдэн орсон гэж үзнэ.

15 дугаар зүйл

1. Энэхүү Конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай хорь дахь батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш гуч дахь өдрөө хүчин төгөлдөр болно.

2. Соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай хорь дахь батламж жуух бичгийг хадгалуулсны дараа энэхүү Конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улсын хувьд энэхүү Конвенц нь соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай батламж жуух бичгээ хадгалуулснаас хойш гуч дахь өдрөө хүчин төгөлдөр болно.

16 дугаар зүйл

Конвенцид оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж энэхүү Конвенцийг цуцалж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хойш нэг жилийн дараа цуцлалт нь хүчин төгөлдөр болно.

17 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийг хянаж үзэх хүсэлтийг түүнд оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр бичгээр хэдийд ч тавьж болно.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей шаардлагатай гэж үзвэл ийм хүсэлттэй холбогдуулж авах арга хэмжээний талаар шийдвэр гаргана.

18 дугаар зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга дор дурдсан зүйлийг бүх улсад мэдээлж байна:

(а) 13, 14 дүгээр зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон батласан, нэгдэн орсон тухай;

(b) 15 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон он, сар, өдрийн тухай;

(c) 16 дугаар зүйлийн дагуу цуцалсан тухай;

(d) 17 дугаар зүйлийн дагуу хийсэн мэдээллийн тухай.

19 дүгээр зүйл

1. Хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй. Энэхүү Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгалуулна.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн баталгаат хуулбарыг бүх улсад хүргүүлнэ.

* Монгол Улс 1974.05.17-нд гарын їсэг зурж, 1974.12.03-нд соёрхон батласан

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
АПАРТЕИДЫН ГЭМТ ХЭРГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ, ТИЙМ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГЧДИЙГ ШИЙТГЭХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ

Ерөнхий Ассамблейн 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3068 (XXVIII) дугаар тогтоолоор баталж, 1976 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр болсон*

            Энэхүү Конвенцид оролцогч улсууд,

            арьс үндэс, хүйс, хэл, шашин шүтлэгээр ялгаварлахгүйгээр хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахихын тулд гишүүн улс бүр Нэгдсэн Үндэстний Байгуулагатай хамтран хамтын болон бие даасан арга хэмжээ авч байх үүрэг хүлээсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн заалтуудыг санаж,

            хүн бүр төрөхдөө эрх чөлөөтэй, адил нэр төр, тэгш эрхтэй байдаг бөгөөд хүн бүр Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг аливаа ялгаваргүйгээр, тухайлбал, арьс үндэс, арьсны өнгө, үндэсний харьяаллаас хамаарахгүй эдлэх ёстой хэмээсэн тунхаглалыг анхааралдаа авч,

            чөлөөлөх үйл явцыг зогсоож, ухрааж болохгүй бөгөөд хүний нэр төр, дэвшил, шударга ёсны ашиг сонирхолд харш, колонийн үзэл болон түүнтэй холбогдох арьс үндсээр ялган тусгаарлах, алагчилах аливаа дадлыг эцэс болгохын зайлшгүй чухлыг Ерөнхий Ассамблейгаас зарлан мэдэгдсэн Колонийн орон, ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай тунхаглалыг анхааралдаа авч,

            арьс үндсээр алагчилах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн дагуу улсууд арьс үндсээр ялган тусгаарлах болон апартеидыг онцгой буруушааж өөрсдийн шүүхийн харьяалалд хамаарах нутаг дэвсгэрт тийм хэлбэрийн аливаа дадлыг гаргуулахгүй байх, хориглох, устгах үүрэг хүлээснийг тэмдэглэж,

            Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцид апартеидын үйлдэл гэж үзэж болох зарим үйлдлийг олон улсын эрх зүйн дагуу гэмт хэрэг хэмээснийг тэмдэглэж,

            Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенцид “апартеид бодлогоос үүдэн гарч буй хүмүүнлэг бус үйлдлийг” хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлсныг тэмдэглэж,

            Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас апартеидын   бодлого хийгээд дадлыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж буруушаасан олон тогтоол батласныг тэмдэглэж,

            апартеидын бэхжин өргөжсөөр байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаа тухай Аюулгүйн Зөвлөлөөс цохон заасныг тэмдэглэж,

            Апартеидын гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай олон улсын конвенц нь апартеидын гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх зорилгоор олон улсын болон үндэсний хүрээнд  илүү үр дүнтэй арга хэмжээ авах боломж олгоно гэдэгт итгэж,

            дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл

            1. Энэхүү Конвенцид оролцогч улсууд апартеидыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн, апартеидын бодлого, дадал болон энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд тодорхойлсон апартеидтай адил төрлийн арьс үндсээр ялган тусгаарлах, алагчилах бодлого, дадлаас үүдэн гарч буй хүмүүнлэг бус үйлдлийг олон улсын эрх зүйн зарчим, тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг зөрчсөн бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн гэмт хэрэг гэж зарлан мэдэгдэж байна.

            2. Энэхүү Конвенцид оролцогч улсууд апартеидын гэмт хэрэг үйлдэгч байгууллага, албан газар, хувь этгээдийг гэм буруутай хэмээн зарлаж байна.

2 дугаар зүйл

            Энэхүү Конвенцийн зорилгын дагуу Африкийн өмнөд хэсэгт мөрдөгдөж буй апартеидтай адил төрлийн, арьс үндсээр ялган тусгаарлах болон алагчилах бодлого, дадлыг дотроо багтаасан “апартеидын гэмт хэрэг” гэсэн нэр томъёо нь нэг арьс үндэстэн нөгөөгөө эрхшээлдээ оруулан ноёрхох, байнга дарлан мөлжих зорилгоор хийсэн хүмүүнлэг бус дараахь  үйлдлийг хэлнэ: 