A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 485

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт"-ын "Хуш модны үр-самар" гэснийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

08.02

0802.90.10

Сибирь хуш

(Pinus subirica)-ны үр-самар

Байгалийн ургамлын тухай хуулийн (1995) 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Гаргах

2. Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт"-ын 3 дахь хэсэгт "Нарсны төрлийн модны үр" гэснийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1209.99.00

Нарсны төрлийн модны үр (ойн нарс (Pinus sylvestris) одой нарс (Pinus pumila))

0802.90.20

Сибирь хуш (Pinus sibirica)-ны самрын идээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР