A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 497

Улаанбаатар хот

ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Чөлөөт бүсийн тухай хуулийн 25.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Алтанбулаг", "Цагааннуур", "Замын-Үүд" чөлөөт бүсүүдийн харуул хамгаалалтын үүргийг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хил хамгаалах байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг хариуцан зохион байгуулахыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ш.Лхачинжавт даалгасугай.

/ЗГ-ын 2016 оны 143-р тогтоолоор өөрчлөлт орсон./

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалт"-ын "2.Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объект" гэсэн хэсгийн "2. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс, "Цагааннуур" худалдааны чөлөөт бүс." гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ