A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН  ТОГТООЛ


2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 497

 


ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


Чөлөөт бүсийн тухай хуулийн 25.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Алтанбулаг”, “Цагааннуур”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн харуул хамгаалалтын үүргийг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хил хамгаалах байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг хариуцан зохион байгуулахыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ш.Лхачинжавт даалгасугай. /ЗГ-ын 2016 оны 143-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалт”-ын “2.Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объект” гэсэн хэсгийн “2. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс.” гэснийг хассугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

 

Хууль зүйн сайд                                                                     Д.ДОРЛИГЖАВ