A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 499

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 283.180.100 (хоёр зуун наян гурван сая нэг зуун наян мянга нэг зуун) төгрөгийн балансын үнэ бүхий албан конторын барилгыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газарт балансаас балансад шилжүүлсүгэй. 2. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ