Хэвлэх DOC Татаж авах
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН  ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 499

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 283.180.100 (хоёр зуун наян гурван сая нэг зуун наян мянга нэг зуун) төгрөгийн балансын үнэ бүхий албан конторын барилгыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газарт балансаас балансад шилжүүлсүгэй.

2. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол  Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын  дарга                                                            С.БАЯРЦОГТ