Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН  ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 502

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Шинээр үйлдвэрлэсэн ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан жагсаалтад оруулах, жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг хасах асуудлыг тухай бүр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байхыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 286 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд                                                                         Б.БОЛОР

Уул уурхайн сайд                                                                  Р.ЖИГЖИД