A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 512

Улаанбаатар хот

ТАЛБАЙГ НӨӨЦӨД АВАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 13.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авч, хилийн заагийг хавсралт ёсоор тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД