A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 514

Улаанбаатар хот

ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 22.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын "Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл" бүтээлд шинжлэх ухааны салбарын 2015 оны "Технологийн дэвшлийн шагнал"-ыг олгосугай.

2. Технологийн дэвшлийн шагналд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР