A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх журам”/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 188

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх журам-ыг хавсралтаар баталсугай.

2. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх нийт ажлын хөлсний 50 хувийг тухайн барилга байгууламжид магадлалын дүгнэлт гаргахад оролцсон орон тооны бус шинжээчдийн ажлын хөлсөнд, үлдсэн 50 хувийг байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд тус тус хуваарилан зарцуулахыг Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын захирал /Я.Пүрэвжав/-д зөвшөөрсүгэй.

3. Энэхүү тушаалыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ /Я.Пүрэвжав/-т, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /П.Товуудорж/, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Л.Батсайхан/-т тус тус даалгасугай.

САЙД Д.ЗОРИГТ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3595 дугаарт бүртгэв.