


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
