Хэвлэх DOC Татаж авах
ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /ОХУ/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 26

ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг 2016 онд тэмдэглэсүгэй.

2. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэх ажлыг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж дүнг Засгийн газарт танилцуулахыг Зохион байгуулах хороо (Л.Пүрэвсүрэн)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд                                                             Л.ПҮРЭВСҮРЭН