Хэвлэх DOC Татаж авах
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 2

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Гадаад сурталчилгааны тухай” Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 267 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд                                                              Л.ПҮРЭВСҮРЭН